Бичсэн life , 6 сарын 13, 2007
Дансны дугаараа бичиж тавиач гэсэн хүмүүсийн хүсэлтээр ил бичлээ.
Зоос Банк
MNT - 241319 7095
USD - 241320 2777
Хүлээн авагчийн нэр: Баяраагийн Батзаяа
Дүү маань өчигдөр шөнө их муу унтлаа. Давсаг орчмоор нь өвдөөд, бие нь хөшөөд, 2 гараа хөдөлгөж чадахгүй өвдөөд байна гэнэ. Урьд нь бас ингэж өвддөг байсан юм. Ийм болохоор байнга өвчин намдаах эмийг өдөрт 2 удаа уудаг байсан юм. Ялангуяа сарын тэмдэг нь ирэх дөхөхөөр бүүр илүү өвддөг байсан. Өвчин намдаах эмээ уугаад ч нөлөөлөхгүй.
Сая преднизолон уусан болохоор бараг 3 сараас хойш сарын тэмдэг нь ирээгүй. Уг нь преднизолон уусны дараа нэлээн хугацаанд өвчин дарагдах ёстой байтал одоо бол дарагдахаа больсон байна.
Энэ преднизолоныг системээр, удаан хугацаанд уудаг юм. Дүү маань 2 сар шахам хугацаанд энэ эмийг системээр уусан, эмчийн заавраар. Одоогоор Монголд хүнд өвчинд уудаг үүнээс илүү өөр хүчтэй эм байхгүй. Гэтэл энэ эм нь дүүд маань нөлөөлөхөө больчихож.
Өвдөөд уйлаад байхаар нь хажууд нь байхад их л хэцүү юм даа. Хэрвээ одоо сарын тэмдэг нь ирвэл улам хэцүүдэх байх даа. Гэхдээ жамтай юмуг яах ч билээ дээ. Ирж л байвал уг нь сайн л даа. Гэхдээ аймар их өвддөг болохоор нь өрөвдөх юм.