Гарчиггүй бичлэг
5 сарын 1, 2007
За сүүлийн үед чинь бас л бөөн завгүй л хүн гүйгээд байна даа. Цаг хугацаа гэж ямар намайг хүлээх биш. Өрсөж л юмаа амжуулахгүй бол ч хожигдох байх шүү.
Түүний бие гэртээ гараад сайжирсан зүйл алга. Эмнэлэгт хийлгэсэн шинжилгээний хариуг өөр эмч үзээд хмммммм, яагаад эмнэлэгт байхдаа ийм дутуу эмчлүүсэн юм бэ гээд л баахан юм ярив. ёооо. Шууд санаагаар уналаа. Уг нь эмч нарыг нь сайн л эмчилсэн гэж бодож байсан юм сан.
Шинжилгээний хариуд түүний цусний цагаан бөөмний тоо нь 1.000 гарчээ. Гэтэл эрүүл хүүний биед бол 10.000 байх ёстой юм байна. Түүнийх тэгэхээр 10 дахин бага байна гэсэн үг болж байна. Монголд энэ цагаан бөөмийг сэлбэдэг гэж байна. Бүүр эмнэлэгт байхад нь л хийх ёстой байж. Гэтэл хийсэнгүй сар болгож. Ёстой хэлэх ч үг алга даа.
Одоо маргааш ахиад эмнэлэгт хэвтэх боллоо. Хөөрхий минь ахиж эмнэлэгт хэвтэхгүй гээд л байх юм. Би баахан л аргадлаа. Бас өөр юу юц ч гэнэ вэ, цусний бүтэц нь ийм аймар өөрчлөлттэй байхад яаж цус нь төлжих вэ дээ, эхлээд бүтцийг нь зөв болгож байж л дараа нь төлжиж бие сайжрах ёстой юм байна.
Энэ эмч бас л урьд нь хэвтэж байсан эмнэлгийн эмч нарын хайхрамжгүй бөгөөд хүнлэг бус занг баахан л яриж амаа бариж байв. Би уг нь эмч нарыг муулахыг хүсэхгүй байна. Түүнийг ямар ч байсан амьд аваад л гарсанд нь баярлаж байсан сэтгэл минь шууд л унтарлаа. Хэрвээ энэ бүхнийг эмч хүн уншиж байгаа бол ТА ӨВЧТЭЙ ХҮНД ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАНДАЖ ЧАХАДАХГҮЙ БОЛ ЭМЧ МЭРГЭЖЛЭЭ СОЛИСОН НЬ ДЭЭР ШҮҮ гэж зөвлөмөөр санагдчихлаа.
Одоо тэр маргааш ахиад эмнэлэгт хэвтэнэ. Ахиад л баахан эм тариа шахуулна. Түүний би ахиад л аймар өвдөнө. Ахиад л сэтгэлээр унана, зовно, шанална.
Би юу ч хэлээд , яаж ч хажууд нь байгаад түүний зовлонг нимгэлж чадахгүй. Хамгийн харамсалтай бөгөөд үнэн нь энэ.