Гарчиггүй бичлэг
5 сарын 2, 2007
Яг одоо нойр, залхуу 2 зэрэг хүрээд сууж байнаа. Бодогдож байгаа юмнууд гэж бөөн хачин юм. Ажил, залуу, мөнгө, миний амьдрал, бас түүний тухай гээд л холион бантан шиг л юм бодож сууна.
Бодоод байхад яг мэдрэлийн ч юм уу нэг л төрлийн ядаргаа болчихсон байхаа, би гэдэг хүн. Удаан нойр багатай явсан болохоор ч тэр үү, өдөр нар тусаад өрөө бөгчим болонгуут л өөрийн эрхгүй нүд анилдаад л, залхуу хүрээд эхлэх юм. Нойр муу болохоор миний арьс гэж аймар болж байнаа. Хуурайшаад л, тэжээл дутагдаад л. ёоо.
Чив чимээгүй газарт очиж 7 хонох юмсан.
Би сая “Бие хүний сэтгэл зүйн хэв шинжийг шуурхай оношлох шинж тэмдгүүд” гэдэг өгүүлэл уншлаа. Хмммм. Надад одоо хичнээн ч хэв шинж холилдчихсон юм бэ, бүр тоогоо алдчихлаа.
Бас сая ганц nutritious cereal уусан чинь дотор бүүр хачин болчихлоо. Strawberry flavour байсан болохоор ч тэрүү нэг л бишээ.
Нонодмоор ч юм шиг, үгүй ч юм шиг. Хэхэ. Нээрээ Солнишка ирж нонодку юм байх даа. Өнөөдрийн ихэнхийг утсаар яриж өнгөрөөлөө. Утаснаас зүүгдсэн гээд бутсэн ажил бас алга. Гэхдээ нааштай хариутай.