2007-05-14
26_

Гарчиггүй бичлэг

 

5 сарын 14, 2007

 

Ингээд л 1 шинэ week эхэлчихлээ. Weekend ээр эрх baby маань бие нь өвдөөд ердөө ч тайван байж чадсангүй. Шарх нь ч өвдөөд л, бие нь ч өвдөөд л, хөл нь ч хөшөөд л. бас толгой нь өвдөөд л. ёоо, өвдөхгүй юм ч гэж алга. хажуунаас нь дэмий л хөл гарыг нь бариж өгөхчөөн болоод л өнгөрүүллээ. орох газар ч олдохгүй яасан хэцүү өнгөр вөө.

 

харин сэтгэл санаа арай л гайгүй байлаа. Friday д орой очоод л өөрийгөө шууд тайвширууллаа. за яахав, тэр муу хулгайч их л мөнгөний хэрэгтэй хүн байжээ дээ гэсэн шүү юм бодлоо. тэгээд миний утас, миний мөнгөөр хэрэгтэй зүйлээ аваад тэр нь түүнд ашигтай байсан л байлгүй, тэгээд одоо 1 хүнд буян болсон байх болтугай гэж бодлоо. хэхэ. надаас өөр ингээд бодоод сууж байдаг хүн байдаг болов уу? Мэдэхгүй  л юм дооо. байж ч магад. аргаа барахаар ийм л юм толгойд орж ирэх юм. тэгсэн чинь жаахан тайвшрах шиг боллоо. эртхэн ингэж бодоод тайван сууж байхгүй  юундаа уурлаад байсан юм бол доо. гэхдээ л санаа алдалт хэвэндээ ч байх шиг.

 

миний явуулсан email ийн хариу алга, яагаад хариу ирэхгүй байгаа юм бол доо. хүлээгээд байх тусам удаад байх юм.

 

хммм, гэтэл бас миний flash флаш эвдэрсэн бололтой, ерөөсөө бас болдоггүй ээ, last Friday d  болохгүй  байхаар нь оролдохгүй  цааш нь тавичихсан, тэгэхэд л эвдэрсэн бололтой. ингээд 2 дахь flash aa алчихлаа. юу ч гэмээр юм бэ дээ.

 

нээрээ нээх сонин, би бүүр яагаад байгаа юм болоо. нэг л сонин л байна даа. юу хүсээд байгаа, яах гээд байгаагаа ойлгохгүй л сууж байна.

Бичсэн: amidrahhuslen | цаг: 20:45 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 687 удаа уншигдсан.







:-)
 
xaax