2007-06-11
35_Эмнэлэг Дамжсан Түүхээс

Эмнэлэг Дамжсан Түүхээс

 

Бичсэн life , 6 сарын 11, 2007

pass ni : photo

Энэ зургуудыг оруулах уу эсвэл болих уу гэж нэлээд удаан бодсон. Энэ бол одоогоос 10 хоногийн өмнө авсан зураг. Дүүгийн маань шарх одоо ч энэ хэвэндээ л байгаа. Хэн ч харсан сайхан сэтгэгдэл төрөхгүй нь лавтай.

Дүү маань эмнэлэгт хэвтэхдээ биеийнх нь ширхэгч арьс цоороогүй бүгд бүтэн байсан юм. Гэтэл сэхээнд 7 хоноод дээшээ эрчимт эмчилгээний тасаг руу шилжүүлэхэд ийм шархтай болсон. Сэхээний сувилагч дүүг маань цаг тухайд нь эргүүлж, хэвтрийг нь сольж өгч байсан бол ийм шарх үүсэх ёсгүй байсан.

Сэхээнд ар гэрийнхэнийг нь өдөрт 30 минут оруулдаг байсан ба дүүд маань биеэр нь дүүрэн аппарат зүүчихсэн байдаг байсан болохоор гар хүрэх боломж байгаагүй. Эмч нарт л хамаг итгэл найдвараа тавьж байсан. Би бас энэ зургыг тависнаараа ахиад эмч нарыг муулах гэсэн юм биш, харин хэн нэгэн өвчтэй хүнээ сахиж асарч байгаа бусад хүмүүст сануулга болгох гэсэн юм. Хэрвээ таны хэн нэгэн хайртай хүн чинь өвдсөн бол эмнэлэгт, тэр тусмаа сэхээн амьдруулах тасагт байгаа бол эмчид энэ тухай байнга сануулж, уурлаж байсан ч дахин ахин сануулж байвал таны хайртай хүн ийм болоод зовохгүй байх болно.

За бас эрчимт эмчилгээний тасагт очсон хойно нь энэ шархан дээр эмч нар нь анхаарал тавиагүй, Энэ хэвээрээ боохгүй байж байгаад хатаад эдгэдэг юмаа гээд байсан чинь энэ шарх дотроо идээлээд гадуураа тав тогтоод бүүр аймаар болсон.Хэрвээ ахиад 1-2 хоног л хэтэрсэн бол идээ нь цусандаа ороод бүүр аминд нь хүрэх байсан байна. Ийм үед нь эмч нар зүгээрээ одоо идээг нь цэвэрлэсэн гэртээ гараад хатаа, тэрч бүү хэл эрхлэгч эмч нь крантны усаар шоотокдоод угаачих. Би өөрийнхөө шархыг тэгэж эдгээж байсан гэж байсан.

Энэ үгийг сонсоод энэ эмнэлэгт удаан байгаад ч нэмэргүй гэдгийг мэдээд эмнэлгээс гараад, тэр өдрөө гэмтлийн эмнэлгийн сэдрэлтийн клиникийн эмчид үзүүлж боолгосон. Тэр эмч ирээд арай ч дээ, хүнийг ийм болгоод байхдаа яхав гээд хэлэх үг нь олдохгүй байсан. Үүнээс хойш 2 сар боолгож энэ зэрэг болсон. Тэрнээс өмнө нил ногоон идээ байсан. Энэ бүхнийг арчиж цэвэрлэж боолт хийхэд дүү маань аймаар уйлдаг. Аргагүй хүн тэсэхийн аргагүй тийм ихээр өвтөгдөг. Аймхай хүн бол миний дүүгийн ёолохыг сонсоод тэсэхгүй. Тэгээд ч энэ шарх дээр тав тогтонгуут шууд хуулж авдаг. бараг л махыг нь ямарч өвчин намдаах эмгүй шууд хуулж авч байна гэсэн үг. Гэтэл дүү маань өнөөдрийг хүртэл энэ бүхнийг тэсээд л, нулимсаараа сэтгэлээ аргадаад л хэвтэж байна. Болдог бол өмнөөс нь энэ шархыг нь үүрмээр байна. Даанч болдоггүй хорвоог ялтай билээ. Хөл гар нь өвдөөд ядарч байхад энэ шарх бүүр нэрмээс болохоос гадна цус их алдаж байна. Угаасаа байх ёстой цусныхаа 50%-д хүрэхгүй болцон хүнд нэмэж цус алдах нь үнэхээр харамсалтай. Одоо энэ шархнаас болоод баруун хөл нь огт мэдээгүй байгаа. Энэ бас яс шөрмөс нь гарчихсан болохоор хөлөө мэдээ ороосой гэж бурхнаас их гуйдаг. Би дүүгээ эмнэлгээс гарсных нь дараа удахгүй зүгээр болчихно гэж тайвшруулж байсан ч одоо 2 сар болоход дээшээ ч харж хэвтэж чадахгүй байна. Үүнээс болоод одоо 2 хажуу талынх нь арьс цоорч эхэлж байна. Бид чадлаараа эргүүлж тойруулж. масааж хийж, тос түрхдэг ч аргагүй хэвтсээр байгаад цоорч байна даа.

Одоо бол өдөр өнгөрөөсөн цаг хугацааг аргацаасан эмчилгээнээс өөр юм алга. Эмч нар минь дээ ялангуяа 1-р эмнэлгийн мэс заслын тасгын эрхлэгч Д… болон сувилагч нар та бүхэн тангараг өргөсөн эмч нар биз дээ. Өвчтэй хүнд ийм их өвчин нэмэж өгөөд гаргаж байдаг их гомдолтой байна. Та бүхэн миний дүүгийн үзсэн зовлонгоос сургамж аваасай гэсэндээ энэ бүхнийг хэлж байнаа. Хайртай хүнийхээ төлөө цаг тутам эмч нартай тулж ажиллаж байгаарай. Ахиад өөр хүмүүс ингэж бүү зовоосой гэсэндээ энэ бүхнийг дурсаж байна. Ялгаж салгаж тунгаана буй заа.

 

Бичсэн: amidrahhuslen | цаг: 22:21 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 324 удаа уншигдсан.







:-)
 
xaax