Авилгалыг устгах юмсан
4 сарын 18, 2007 @ 19:31
монголд өнөөдөр авилгал өгөхгүйгээр амидрах аргагүй болж.
Түүний бие тааруухан хэвэндээ.
нурууных нь шарх улам л томроод аймаар болчихсон. бас олон уулзварынх нь яс ил гарчихсан. ийм болохоор дээшээ харж хэвтэх ямар ч арга алга.
уг нь эмнэлэгт хэвтэхээс өмнө ямар ч арис нь цоороогүй байсан юм. гэтэл эмнэлэгт хэвтээд сэхээнд 7 хоноход л нуруу, ташаа, хөлийн өсгий, шагай, мөр гээд л олон газарт арис нь цоорсон. яагаад гэвэл сэхээнд байх үед нь эмч сувилагч нар нь ерөөсөө хөдөлгөж, хэвтрийг нь солиогүй учраас ингэсэн байна. ухаангүй байгаа хүн мэдээж өөрөө хөдөлж чадахгүй шүү дээ.
уг нь бол байнга хэвтрийг нь солиж байх ёстой байжээ. гэтэл тэд тэгсэнгүй. муухай юмаа. хэлэх ч үг алга.
сая мэс заслын эмч үзээд нурууных нь шархны ил байсан тавыг хуулж автал шарх нь улам гүн рүүгээ ороод идээлсэн байлаа. ёоо. харахаас ч аймаар. өөрийн эрхгүй нулимс гоожоод харж ч чадсангүй. миний бие хүртэл нэг л сонин болчихлоо.
эмч ойр орчмынх нь үхсэн махыг авах хэрэгтэй гээд хайчлаад авч байна. ёоооо амидаараа махаа хайчлуулах ямар аймар вэ. аймар их өвдөж байгаа байх даа. Үгээр илэрхийлэх арга алга.
Өдөр бүр ингэж авна гэнэ. ёоооо.
хүн гараа зүсэхэд л аймар өвддөг шд. хорсоод л их хэцүү байдаг. гэтэл энэ тэрнээс хэдэн мянга дахин илүү их өвтгөж байгаа байх даа.
яавал үүнийг хурдан эдгээх вэ? хэн нэг нь ямар нэг арга мэддэг бол туслаач.
бас энд эмнэлэгт авилгагүй бол юу ч бутдэггүй газар юм байна. сувилагч, асрагч гээд хүн бүрт таарсан авилгал өгөх хэрэгтэй байдаг юм байна. уг нь би энэ хүмүүсийг энэ хийж байгаа ажлынхаа төлөө толоо цалин авч амидардаг гэдгийг мэднэ. гэхдээ энэ тэдэнд хангалтгүй бололтой. өвчтөн бүр л тэдэнд жижигээс том хүртэлх янз бүрийн авилгал өгөх юм. яг үүнийг харин авилгал гэж нэрлэх үү, үгүй юу та нар санал нийлэхгүй ч байж магад. харин би бол авилгал гэж нэрлэмээр санагдаж байна.
хэрвээ өгөхгүй бол тариаг нь цагт нь хийхгүй, эсвэл хийгээгүй байж хийсэн гэж бичнэ. эсвэл хийх ёстой тариаг манай эмнэлэгт тасарсан, гэрээсээ авчруул гэж хэлдэг юм байнав тэгэнгүүт хөөрхий өвчтэй хүмүүсийг сахиж байгаа хүн нь шууд эмийн сан яваад л худалдаж авах юм. харин эмийн санд нь нөгөө тариа нь өөрийнхөө үнээс илүү үнээр зарагдах юм.
эмийн санд байгаа тариа эмнэлэгт тасрах ёсгүй байдаг юм байна. хэрэв эмнэлгийнх нь тасарсан бол эмийн сангийнх нь бас л адилхан тасарсан байх ёстой гэж эрүүл мэндийн яамний хүн хэлж байх юм. тэгээд аятайхан аргыг нь олоод байж байх хэрэгтэй гэж зөвлөлөө. энэ нь шууд утгаараа авилгалыг нь өгөх хэрэгтэй гэж хэлж байгаатай адилхан санагдлаа.
хамгийн чухал нь тэр маани л хурдан гайгүй болоосой. өөр бусад нь бол ийм үед ерөөсөө ч чухал санагдахгүй болчихож.
би гэдэг хүн энд эмнэлэг дээр ирээд нэлээд хэд хонолоо. өөрийнхөө ажлыг бүүр таг мартжээ. ажлаасаа авсан чөлөөний хугацаа али хэдийн хэтрээд хэд ч хоносон юм бүү мэд. цаг хугацаа энд их хурдан өнгөрдөг юм байна.