2007-04-18
4_2007.04.01

2007.04.01

 

4 сарын 18, 2007 @ 18:58 ·

 

Өнөөдөр уг нь Инээдмийн баярийн өдөр болж байх юм.

 

Хүн бүр л инээгээд явж байхад би уйлж байх юм. Яагаад гэвэл түүний бие муу байна. Ухаан орсон ч юм яриж чадахгүй, бас уйлж ч чадахгүй байна.

 

уйлж чадахгүй байгаа хунийг та нар харсан уу? Хүмүүс  ийм зүйлийг төсөөлж  чадахгүй байх л даа. хамгийн амархан зүйлийг  хийж чадахгүй байгаа түүнийг харж суух яасан хэцүү вэ….

 

хажууд нь яаж ч тусалж чадахгүй хараад л сууж байгаадаа би үнэхээр гутарч  гутарч байна. Үнэхээр би юу хийх, яах ёстой юм бэ?

 

миний юу хийхийг хэн нэг нь заагаад өгдөг  ч болоосой. эмч нар тоохгүй байгаад байх юм. ирж үзчихээд дуугүй л яваад өгөх юм. юм асуухаар хариулахгүй зугтаад байх юм.

 

надад ийм хэцүү байгаа юм чинь түүний байдлыг би үгээр илэрхийлж чадахгүй нь. Үг хуртэл олдохгүй байх юм.

 

яагаад түүнийг ингэж зовоож байгаа юм болоооо??????

Бичсэн: amidrahhuslen | цаг: 05:58 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 496 удаа уншигдсан.







:-)
 
xaax