2007.04.10
4 сарын 18, 2007 @ 20:10
Өнөөдөр эмч нь орж ирээд эмнэлгээс гаргана гэж хэллээ. учир нь 1 хүний эмнэлэгэт хэвтэх хугацаа нь 10 хоног байдаг гэж байна. гэтэл тэр эмнэлэгт хэвтээд 21 хоносон байна гэнэ. тэгээд хугацаа хэтэрсэн учраас гар гэж хэлж байх юм.
харин түүний бие сайжирсан зүйл алга. нурууны шарх нь улам томроод аймар хэвээрээ, бас юунаас болж байгаан бүү мэд хөл нь байн байн татаад байхад эмч нь гайгүй гээд байх юм. бас урдны юмаа бүрэн санахгүй байх юм. яагаад эмнэлэгт хэвтсэнээ, хэвтэхээс өмнө ямар байснаа, юу хийж, яаж баярлаж байснаа ч санахгүй байна.
гэтэл эмч нь одоо сайжирсан. гайгүй болсон гэх юм.
бүүр ийм шархыг крантны усаар савандаад угаадаг, би өөрийнхөө шархыг ингэж байсан гэж хэлж байх юм. энэ хэлж байгаа хүн нь тасгийн эрхлэгч, энэ эмнэлэгтээ л нэртэй эмч нарынх нь нэг.
түүний үгийг сонсоод би бүр гайхчихлаа. улсийн хамгийн том эмнэлгийн эмч ийм ч юм хэлж байх гэж дээ. одоо бараг хөдөө сумын эмнэлэг ч ийм юм хийхгүй шдээ.
тэгээд ч өөрийнх нь хамаатан байсан бол арай ч ийм юм хэлэхгүй байсан байх даа гэж бас бодлоо. гомдох, үзэн ядах сэтгэл ч тэр үед төрж байсныг нуух юун.
орлогч дарга дээр нь орж учир байдлаа хэлж байж хэд хоног сунгууллаа. тэгээд одоо хэзээ гар гэж хэлэх гэж байгаан бол, бүү мэд. 1 өдөр л гар гээд хөөх байх даа. хүнд өвчтэй хүмүүсийг 10хан хоногт эмчлээд зүгээр болгочихно гэдэг ёстой үлгэрт л байдаг зүйл байх даа.
өвчнөө гайгүй болгоогүй байж гэртээ очоод өвчин нь бүр хүндэрвэл яах болж байнаа? юу ч мэдэхгүй ар гэрийнхэн нь сандраад л их хэцүү байдаг юм л даа.
энэ манай улсын хууль гэж ерөөсөө авах юм алга санагдлаа. яагаад ийм хууль гаргасан юм бол. яагаад баталсан юм бол? ёстой гайхлаа.
бас эмнэлэгт хэвтээд гарсан хүн ахиад 3 сар хэвтэх эрхгүй гэнэ үү? хэн нэг нь бас ийм үг хэлээд амжлаа. хэрвээ энэ үнэн бол яах болж байнаа? Хөөрхий өвчтэй хүмүүс энэ хуулинд захирагдаад гэртээ очоод үхэх болж байна уу?
шударга бус зүйл энэ амидралд маш их байх юм даа.