2007-04-19
8_2007. 04.19

2007.04.19

 4 сарын 19, 2007

 би өнөөдөр ажилдаа ирлээ. нэлээд удаан хугацаагаар чөлөөтэй  байсан болохоор миний янзлах бичиг цаас гэж овоорч өгчээ хөөрхий. цаасан овоон дунд суусаар байтал өдөр нэг мэдэхэд л дуусчихсан байлаа.

 бас өнөөдөр 1 эрдэм шинжилгээний хуралд суулаа. хуний илтгэл сонсоод бараг юу ч ойлгосонгүй. энэ хурал биш өөр л зүйл толгойд эргэлдээд байлаа. энэ бол зөвхөн тэр.

 бодоод байхад би ер нь өөрийгөө захирч чадахаа больчихсон юм шиг байх юм. яаж ч хичээгээд уншсан илтгэлийн эхний хэдэн мөрөөс бусад нь толгойд алга.

 за яахав. яваандаа болох байх гэж өөрийгөө тайвширууллаа.

 буцаж өрөөндөө ороод ажлаа хийгээд л. Ядаж байхад  сүлжээ тасарчихсан байлаа.

 түүний бие сүүлийн хэд хоногт дээрдэж өөрчлөгдсөн  зүйл тун бага. харин тун сул дорой боловч ганц хоёр үг хэлж байгаа. жишээ нь юм ууя, бие засая гэх мэт. би үүнийг нь тун их олзуурхаж байгаа. гэхдээ тэр яагаад эмнэлэгт ирснээ, энд ирээд хэд хоносноо ердөө ч санахгүй байна. эмнэлэгт хэвтэхийн өмнө  ч бас ямар байснаа санахгүй байлаа.

 надаас асуухаар нь үнэнийг нь хэлэх гэснээ айгаад хэлсэнгүй. учир нь би түүний санааг зовоохийг хусээгүй болохоор л тэр.

 өглөө гарахдаа би түүнд ингэж хэлсэн. чиний бие одоо гайгүй болсон болохоор би ажилдаа явлаа. одоо би чамд санаа зовохоо болисон. хамаг аюул ард үлдсэн шүү дээ, тийм болохоор хоолоо сайн идээд, тариагаа тариулаад бас сайн унтаарай за гэж хэлсэн.

 яг үнэндээ бол түүнд санаа зовохоо болино гэж шал худлаа. Зүгээр л тайвшруулах зорилгоор л хэлсийн. тэр над руу нээх хөөрхө харж байснаа за гэж хэлсэн шүү.

 ямар ч байсан хэдэн үг хэлж миний санааг амраасан болохоор би гайгүй болох байхаа гэсэн жижигхэн галыг сэтгэлдээ асаасан. энэ гал улам дурэлзэн асаасай гэж би хүсч байна.

 ер нь хэзээ би энэ блог дээр баяр баясгалантай үйл явдлуудыг бичих бол? тэр өдрийг хурдан ирээсэй гэж хүсч сууна.

Бичсэн: amidrahhuslen | цаг: 05:20 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 271 удаа уншигдсан.







:-)
 
xaax