Жижигхэн зөвлөгөө
4 сарын 21, 2007
Хэрвээ та хүүхэдтэй бол, эсвэл бага буюу өсвөр насны дүүтэй бол үүнийг анхаарч уншаарай. бидний мэддэг хэрнээ учрыг нь мэддэггүй, бас хэлээд байхад анзаарч тоодоггүй нэг зүйлийн тухай зөвлөх гэсэн юм.
Энэ юу вэ гэвэл хүүхэдүүд хөл өвдөөд байна, гар өвдөөд байна гэхэд ээж аав нь өсөх гэж өвдөж байгаа юмаа гээд тоодоггүй ш дээ. Ийм явдал манай монголд бол жирийн үзэгдэл. Бараг л өсөх гэж өвдөж байгаад нь баярла гэж хэлдэг хүн ч байдаг л байх.
Гэтэл энэ хамгийн буруу зүйл юм байна. Хамгийн энгийнээр тайлбарлавал хүний ясанд Кальц дутагдаад, энэ мэдээллээ тархи руу дамжуулна, үүнийг нь тархи тэр өвдөлтөөр илэрхийлдэг юм байна. Энэ үед нь Кальц уулгах буюу кальцаар баялаг хоол хүнс өгч байх хэрэгтэй байдаг юм байна. Хэрвээ дутагдаж байгаа кальцыг нөхөж авч чадахгүй бол кальцын дутагдалд орохоор барахгүй үе мөчний өвчин, яс сийрэгжилтийн үндэс суурь тавигддаг юм байна.
За 2 дахь зөвлөгөө бол бас л хэн бүхний мэддэг хэрнээ анхаардаггүй, тоодоггүй тэр зүйлийн тухай. Энэ бол цус багадалт. Үүнийг бас л 1 төрлийн өвчин гэж үздэг юм байна. Хүний биенд 24 цагийн турш судсаар нь цус дамжин гүйж тэжээж байх ёстой. Цус багадхаар судсаар цус ингэж гүйж чадахгүйгээс маш олон төрлийн өвчин үүсдэг юм байна.
Хэрвээ цус багадалт удаан хугацаагаар үргэлжилвэл таны зүрхний ховдолд цус очихгүй байснаас ховдол чинь хоосон ажиллаад л байна. Үүнээс болоод эхэндээ зурх чинь хүчтэй цохилно. Та ч яахав, эм ууж эхэлнэ. Эмэнд түр хугацаанд дарагдах боловч дараа нь улам хучтэй цохилно. Ингээд heart attack /зүрхний инфракт/ үүснэ. Үүн дээр бас өөр бусад хүчин зүйлүүд нэмэгдэнэ. Монголчуудын ихэнхи өвчиний үүсэл нь цус багадалт байдаг гэсэн судалгаа ч байдаг юм байна.
Жижиг ч гэсэн та үүнийг байнга санаж хэрэгжүүлж байхыг бодоорой. Эрүүл явбал мянган лан гэдэг шүү дээ.