2007-05-03
19_

Гарчиггүй бичлэг

 

5 сарын 3, 2007

 

Өнөөдөр чинь яасан залхуутай өдөр вээ?.

 

Бүүр нойр хүрээд, залхуу хүрээд, гар хүртэл хөдлөхгүй байх юм. Урд шөнө сайн унтаж чадаагүй. Аймар нойр хүрээд байсан мөртлөө орондоо орсон чинь нойр хүрэхээ больчихсон. Эргэж хөрвөөгөөд л баахан удсан. Бас өөр нэг проблэм байнаа. Би ямар ч хоолний дуршилгүй болчихсон юм шиг байх юм. Юм идэхээс дургүй хүрээд л. юу ч байсан яг адилхан. Өглөө нэг өндөг, зүсэм хиам идэх гэж бөөн л юм болов. Манай мама бүүр сүүлдээ намайг юм идэхгүй болохоор уурласан гээд л бод. Идэх хүсэл гэнэт их төрөөд л, тэгээд ширээний ард суунгуут алга болчих. Би үүнийг стрэсс гэдгийг нь мэдэж байгаа ч засаж чадахгүй байна. Яавал дээр юм болоо? Ингээд нойргүй, хоолгүй яваад байвал юу болох болоо? 

 

Ингээд байсан болохоор аргагүй л дээ, арьс гэж авах юмгүй харагдаж байна. Аймар хуурайшаад, тэгсэн мөртлөө тос түрхээд шингэхгүй болчихож. Ёоо, өөрийгөө ингэж ч зөнд нь хаях гэж дээ. Ядаж байхад энэ хавар хурдан дуусаасай, шороо шуурахаа боличихвол арай дээрдэхсэн. Нээрээ намайг зарим хүмүү харвал их л гайхах байх даа. Хэхэ.

 

 Манай эрх baby эмнэлэгтээ хэвтэж чадаагүй. Тэгээд тэрэндээ их баярлаад байгаа юм аа. Дүүргийн эмнэлэгт ор байхгүй гэнэ. Хммм. Ор байхгүй гэдгээс нь болоод хүмүүст ер нь юу ч тохиолдож болох юм шиг байна. 

 

Өчигдөр орой чухал асуудлаар нэг уулзалт хийв. Гэсэн ч тийм ч нааштай гарц олж чадсангүй. Энэ гарц их хэцүү олдох байх гэдгийг мэдэж байгаа ч үүнээс өөр гарцгүй замаар явж байгаа болохоор эцсийг нь үзэх хүртлээ явахаас өөр аргагүй юм даа.

Бичсэн: amidrahhuslen | цаг: 19:28 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 307 удаа уншигдсан.







:-)
 
xaax