2007-05-03
20_Одоо юу хийх хэрэгтэй вэ?

Одоо юу хийх хэрэгтэй вэ?

 

 5 сарын 3, 2007

 

Oops. Сая нэг чухал email авлаа. Уг нь нааштай бөгөөд сайн мэдээ боловч … бидний зүгээс үүнийг яаж бүтээхээ мэдэхгүй юм. 

 

Түүнийг эмчлүүлэхээр хөөцөлдөж байсан юм. Бүтэн жил гаруй хөөцөлдсөн эмнэлгээс  эмчилэе гэсэн нааштай хариу ирүүлсэн байна. Гэхдээ зардалын мөнгийг бид өөрсдөө гаргах хэрэгтэй гэлээ. 

 

Үүнд эхлээд замын зардал. Энэ нь дор хаяаж 3.000$.  Очоод оношлогооний зардал, сахиурийн мөнгө /очих газарт маань сахиур нь төлбөртэй байрладаг гэж байна/ За тэгээд хоолны мөнгө энэ тэр гээд л явж өгөх нь бололтой. 

 

Онош тодорхой болсоны дараа хийх эмчилгээнүүд гарч ирнэ. Тэр үед л төлбөр мөнгөний асуудал маань тодорхой болох юм байна. Оношилгоо хийхэд бидэнд хямдрал үзүүлж болох боловч дараа нь хийх эмчилгээнүүд дээр тийм боломж байхгүй гэж байна. 

 

Ингээд онош тодорхой болсоны дараа хэрвээ энэ эмнэлэг маань эмчилж чадахгүй гэвэл өөр том эмнэлэгүүдэд хандаж болно гэнэ. Гэхдээ ингэвэл төлбөр мөнгө нь илүү өндөр үнэтэй болно гэж бидэнд анхааруулсан байна.

 

Ингээд эхний ээлжинд кармаанд маань бэлхэн 10.000$ байхгүй бол явахын хэрэг алга. Энэ бол миний хамгийн багаар бодсон байдал. Эмчилгээ хийх үед тэгээд бүүр нэмэгдэх нь ойлгомжтой боллоо. Одоо яах вэ?

 

Яаж, хаанаас, ямар аргаар энэ мөнгийг олох болж байна? 

 

Толгойд юу ч орж ирэхгүй байх юм. Хэрвээ би хүн л юм бол, хөөрхий түүнийгээ эрүүл болгож, хүсэл мөрөөдлийг нь биэлүүлэхийг хүсч л байгаа бол энэ мөнгийг олох л хэрэгтэй болж байна. 

 

Хэрвээ олж чадахгүй бол тэр маань ингэж байсаар байгаад үхэж ч магад. эсвэл үлдсэн амьдралаа хагас үхдэлийн байдалтайгаар өнгөрүүлэх болж байна. Ямар ч баяр баясалгүй, өөрийн үүрэг хариуцлагагүй, хүн болж төрсөнийхөө хэргийг бутээж чадахгүй, хорвоо дэлхийг орон дотроосоо харах нь хүнд жаргалтай амьдрал гэж уу? Ёстой үгүй. Энэ бол хагас үхдэлийн байдалтайгаар амид хүн болж төрсөнийхөө хэргийг огтхон ч бүтээхгүй байна гэсэн үг.  

 

Хүн болж төрөөд, хүнээр хайрлуулж, хүнийг хайрлаж дурлаж чадахгүй, хүссэн хоолоо халбагадаад идэж чадахгүй, амидралдаа орон дээр хэвтэж уйлахаас өөр юу ч хийж чадахгүй ийм байдалтайгаар нь түүнийг үлдээх гэж уу? 

 

Үгүй дээ би ингэж чадахгүй. Тийм болохоор заавал олох л болно. Цалингаасаа өөр орлогогүй надад бол энэ маш их мөнгө. Цалингаа яаж ч хураагаад үүнийг цуглуулна гэж байхгүй. Тэгээд ч өвчин гэдэг цаг хугацааг хулээдэггүй болохоор миний цалингаа хурааж хуримтлуулахыг хүлээхгүй нь ойлгомжтой.

 

Хүмүүсээ би одоо юу хийх ёстой вэ? 

 

Тусламж, зөвлөгөө хэрэгтэй байсан үе надад урьд нь байсан. Гэхдээ яг одоо бол жинхэнэ, бодитой туслалцаа үзүүлж чадах тийм үнэтэй зөвлөгөөнүүд надад хэрэгтэй байна.

Бичсэн: amidrahhuslen | цаг: 19:39 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


аливаа юманд боломж байдаг түүнийг олхыг хичээ, loser
Бичсэн: Зочин цаг: 00:33, 2009-10-02 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 256 удаа уншигдсан.







:-)
 
xaax