2007-05-30
30_

Гарчиггүй бичлэг

 

 5 сарын 30, 2007

 

Манай маамуугийн бие ойрд бас л тааруухан байна. Шарх нь улам л өвчин ороод, юун жижиг болох нь байтугай улам ч томроод байх шиг. Сувилагч өдөр бүр л хөлийн өсгийнийх нь ногоон буржгар юмнуудийг таслаж авч байгаа. Шархаа боолгож байхдаа манай baby бид нарын хэн нэгний гарыг тас атгаад л, уйлаад л, хөлс нь гоожоод л, аймар хэцүү байдаг. Заримдаа гараа чанга атгаснаас болоод шөрмөс нь татдаг. Аймар их өвддөг болохоор гараа атгахгүй байх аргагүй. Аймхай хүн бол хажууд нь тэсэхийн аргагүй. Боолт дууссаны дараа жаахан тайвшраад ядарсандаа унтчихдаг. 

 

Би түүнд хүрэх бүрд миний биег мянга мянган зүү тал талаас минь хатгаад байх шиг тийм мэдрэмжийг мэдэрдэг. Энэ их аймар. Шүдний эмчид очиход төрдөг мэдрэмж шиг. Би аймхай болохоор шүдний эмчээс үхтлээ айдаг юм, өрөөнд нь оронгуут л өөрийн эрхгүй нэг л сонин болчихдог юм, гэдэсний орчмоор нээх сонин болчихдог ш  дээ. Яг нэг тиймэрхүү. 

 

Орой гадаа хүүхдүүд тоглоод л, цонхоор сонсогдохоор манай baby гадаа гарах юм сан гээд л, даанч сууж ч чадахгүй  болохоор юун гадаа гарах. Ядаж нурууны шарх нь гайгүй болчихвол балкон дээр ч болтугай гаргаж салхи амисгалуулахгүй юу даа. Эсвэл тэргэнцэртэй нь гадаа гаргахгүй юу. Гэхдээ даанч ингэж болохгүй. 

 

Одоо хүүхдийн баяр, дараа нь манай эрх baby гийн birthday  болно. Надаас жижигхэн хүүхэд шиг бэлэг нэхээд л, орой очингуут надад юу авчирсан гээд л нээх хөөрхөн хараад л. ингэж байгаа царайг нь харвал яг жижигхэн хүүхэд шиг санагдаад эгдүү хүргээд байдаг юм. Тийм болохоор яаж ийж байгаад л нэг юм авч очдог болоод байгаа. 

 

Удахгүй амралт эхэллээ. Энэ жил элсэлт дээр ажиллахгүй  болохоор би эрт амрах байх. Тэгвэл маамуудаа зориулах цаг их гарах боловч цалингүй 3 сар амрах жаахан тиймхэн л дээ.

 

Baby гийнхээ төлөө би одоо юу хийх хэрэгтэй вэ? Хийх хүсэл их байгаа боловч юуг, юунаас эхэлж, яаж хийхээ мэдэхгүй юм. Хамгийн чухал нь baby дээ замийн ба эмчилгээний зардлын мөнгө олох ёстой.  Энийг сайн мэдэж байгаа  ч яаж гэхээр л хариулт олдохгүй юм. Гэрийнхээ юмнуудыг зарж болох боловч энэ аргийг их эртнээс хэрэглэчихсэн. Одоо ихэнхи хэсэг нь луйварчдийн гарт ороод олж авах ч аргагүй болчихсон. Би давхар ажил хийж болох боловч ингэж ажиллаад мөнгө хураагаад явна гэвэл дор хаяаж 10 жил хэрэгтэй байдаг. Үнэхээр би ажлаас айхгүй байна, ер нь юу ч байсан, мангасаас ч айхгүйгээр baby гийнхээ төлөө хиймээр л санагддаг юм. Хэрвээ манай baby эрүүл болж л байвал, өвчингүй л хөл дээрээ явж чаддаг болчихвол би яаж ч амьдарч, юу ч хийж байсан надад хамаагүй санагддаг. Ёстой чөтгөрт өөрийгөө худалдсан ч яахав. Хайр дурлал, чихэр, энэ тэр бүх юмнаас татгалзсан ч яахав. Гол нь тэр л эрүүл болоод хөл дээрээ явахыг нь харвал миний бүх хүсэл биеллээ гэсэн үг.

Бичсэн: amidrahhuslen | цаг: 21:27 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 414 удаа уншигдсан.







:-)
 
xaax