Гарчиггүй бичлэг
5 сарын 30, 2007
Ойрд бас л аймар завгүй. Өглөө 6 цагт босоод шөнө 03 юм уу 04 цаг гэж унтаж байна. Өглөө эрт босч эрх baby дээ өглөөний цай бэлдэж өгөхгүй бол эрт эм уудаг болохоор болохгүй . Тэгээд baby гээ бие засуулаад, цайг нь уулгаад, эмийг нь өгөөд л цаг харахад ажлын цаг. Өглөө сэрэхдээ хамаг бие нь хөшөөд хөдөлж ч чадахгүй байдаг болохоор их хэцүү. Арай гэж бараг 10 минут болгож байж хажуу тийш нь харуулна. Ингэж байтал цаг намайг хүлээхгүй яваад л байна.
Тэгээд ажил дээр ирээд л нэг мэдэхэд тарах цаг болчихно. Server шинэчилж байгаа гэсэн болохоор ойрд блог ч бичсэнгүй.
Тараад л гэртээ очоод дахиад л baby дээ хоол хийж өгнө, хөл гарт нь жаахан массаж хийнэ, уйтгарыг нь гаргана, өдөр болсон юмнуудаа яриж өгнө, ингэж байтал унтах цаг болчихно. Baby маань өдөр эм уугаад л унтчихдаг болохоор орой нойр нь хүрэхгүй байж байж л унтана. Babyг арай гэж унтуулаад дараа нь гэрийнхээ юмаа жаахан ч болов янзална, өглөө хоол хийхдээ бэлдэнэ, өөрийнхөө хувцас энэ тэрээ янзална гээд л цаг харахад 03 цаг уже болчихсон байна. Заримдаа 04 цаг. Ийм болохоор өдөр ажил дээр нойр их хүрч байнаа, нойроо дарах гэж кофе их ууж байна. Тэгэхгүй бол PC гээ дэрлээд л унтчих гээд, бас нар тусч намайг дээрэлхээд л, улам нойр хүргээд л.
Sunday д тв-ээр “Танайд хоноё” нэвтрүүлгийг үзэв. Тэр бусгүй үнэхээр сэтгэлийн тэнхээтэй, хатуужилтай. Бас зоригтой. Гараас нь хөтлөх 2 үр нь түүнд энэ бүхнийг өгсөн байх. Зовлон түүний нулимсыг аваа юу гэлтэй. Уулзаж тусламаар л санагдаж байлаа. бас яаж туслах вэ гээд л бодож суусан чинь надад бэлэглэсэн Souviner ийн 2 машин шууд нудэнд туслаа. 2 хүүхдэд нь бэлэглэе гэж бодож суулаа. Гэтэл манай Mammy нэвтрүүлэг дууссаны дараа чи тэр 2 машинаа энэ 2 хүүхдэд нь өгчихөөч гэж хэллээ. Mammy бид 2 энэ үед яг адилхан зүйл бодож суусан байжээ. Өөр мөнгө төгрөг, их юмаар туслаж чадахгүй ч гэсэн сэтгэлийн дэм өгөх юмсан гэж бодогдож байлаа.
Тэр бүсгүй их цэвэрч гэж санагдсан. Хүн ядуу ч гэсэн савангийн мөнгө олддог л юм, ядуу гээд заавал халтар байх ёсгүй биз дээ гэж яриж байсан нь надад их таалагдсан. Ёстой үнэн үг. Ядуу л гэхээрээ ямар халтайж явах албатай биш шүү дээ.
Гэтэл өчигдөр орой тв-ээр түүнд олон хүмүүс туслаж байгаа тухай үзлээ. Манай монголчууд ч уг нь уяахан сэтгэлтэй ард тумэн ш дээ. Үнэхээр түүнд туслаж байгаа хүмүүст баярлах сэтгэл төрж байлаа. 2 хүүхдийнх нь заяа түшээд тэр бүсгүй эдгэрч, аз жаргалтай амидрах болтугай.