Гарчиггүй бичлэг
6 сарын 6, 2007
Ёооо. гадаа аймар халуун байна. Өглөө гэрээсээ 06 цагт гарсан болохоор jeans өмсчихсөн. тийм болохоор бүүр их халууцав. би гэдэг сүсэг бишрэлгүй хүн өнөө өглөө 05 цагт босоод 06 цагт нэгэн лам дээр очив. Girlfriend маань хэдэн хоног намайг ухуулсны эцэст очиж үзлээ. хүмүүс маш эрт очиж очер авдаг бөгөөд 1 өдөрт 30 хүн үздэг, дугаар аваагүй бол үздэггүй юм байна. их л том том нэр цуутай хүмүүс үзүүлдэг их номтой мэргэн лам юм гэнэ. би мэдээж эрх baby гийнхээ төлөө болохоор их л сүсэг бишрэлтэй сууж хүлээлээ. гэтэл надад дугаар олдоогүй болохоор үзүүлэх боломжгүй боллоо.
аймар удаан хүлээж байж, ядаж байхад өчигдөр уржигдар хүн үзээгүй гээд тэд нар нь нэмэгдээд бөөн хүн. али нь ч дугаартай юм, али нь дугааргүй юм бүү мэд. хүлээсээр байгаад хүмүүс ч цөөхөн боллоо. 38 гэсэн дугаар авсан хүний дараа орсон чинь дугааргүй бол үздэггүй юмаа, уучлаарай та гарна уу гэсэн хариулт сонслоо.
Гэхдээ baby гийнхээ шархны зургийг, бас эрүүл байх үеийнх нь зургийг үзүүлээд та манай дүүг л үзээд өгчих тэгэх үү хэмээн учирлалаа. ашгүй татгалзсангүй үзэж өгөв. бас засал хийж өгнө гэсэн, гэхдээ 2 хоногийн дараа. үүдэнд нь сууж байсан хүмүүсээс нэг ч муулсан өнгөо аяс цухалзсангүй. бүгд магтаж байлаа.
би гэдэг хүн бараг анх удаа ийм үздэг хүн дээр ирж байгаа болохоор ороод нэлээн сандарлаа. Ядаж байхад гуйж орсон болоод ч тэр уу, оронгуутаа эелдэгхэн гарна уу гэсэн хариулт сонссон болхоор ч тэруу нэлээд бариц алдав. хэхэ. өөрийгөө нээх сандарч бариц алдаж эвгүй байдалд ордоггүй гээд боддог байсан чинь цагаа тулхаар аймар сандардаг юм байна. тэгээд ч юунаас эхэлж юу гэж асуухаа ч мэдэхгүй хэцүү л юм байна.
урьд нь иймэрхүү юм хүмүүс ярихаар нь мухар сүсэг энэ тэр гээд л өөдөөс нь бөөн лекц уншдаг байсан хүн чинь өнөөдөр өөрөө лам дээр очдог л юм байна. амьдралд ам гарж болдоггүй гэдэг аргагүй үнэн үг юмаа.
Baby гийн тухай хэцүү л юм хэллээ. монголд бол эмчилгээгүй гэнэ. энэ ч үнэн, эмч нар одоо яаж эмчлэхээ ч мэдэхгүй байгаа. өдөр хоногийг л аргацаасан хэдхэн төрлийн эм, тариа хийгээд л.
сюстэмээр уудаг прэднисолонэ нь уугаад дуусчихсан. дуусангуут нь гар нь хөшиж эхэлсэн. уг нь бол прэднисолонэ уугаад дууссаны дараа өвчин нь намдаад дор хаяаж 3-6 сар өвдөхгүй байх ёстой юм байна. Maximum нь 1-3 жил өвдөхгүй байх ёстой байтал 3 ч хоноогүй байж, гар нь тохойны хэсгээрээ хөшөөд хөдөлгөж чадахгүй болчихсон.
тэгээд эхний курс нь дууссан, ахиад 6 сар болж байж прэднисолонэ ууж болох юм байна. монголд прэдниосолонэ гэдгээс өөр хүчтэй эм байдаггүй юм байна. өвчин бүрийн хүндрэлийн эцсийн шатанд прэднисолонэг сюстэмээр уулгадаг юм байна. тэгээд завсарлаад ахиад ууна.
гэхдээ энэ эм бас их сөрөг нөлөөтэй. манай baby урьд нь бас ууж байсан. одоо 2 дахиа ууж байна. сарын тэмдэг нь ирэхээ больсон. хоолонд дургүй болсон. ходоод нь өвдөөд юм идээд шингэхгүй болсон. энээс гадна энэ эмийн хор нөлөө маш их байдаг бололтой. урдны ууж байхад гарсан бүх аймар сөрөг талуудыг би энд бичмээргүй байна. яагаад гэвэл тэр үед их хэцүү байсан болохоор энэ тухай сэргээн бодож, зүрх сэтгэлээ зовоохыг хүсэхгүй байна.
за ямар ч байсан засал ном хийлгэсэний дараа baby маань
сайжрах байх. би үүнд ёстой чин сэтгэлээсээ итгэж байна.