2007-06-09
33_

Гарчиггүй бичлэг

 

6 сарын 9, 2007

 

ойрийн үед ямар аймар шороотой байна вэ. бас ядаж байхад аймар халуун. халуун болохоор толгой өвдөөд, эм уугаад ч зүгээр болохгүй байна. бас халуун ус 15 хүртэл ирэхгүй  болохоор үнэхээр аймар байна.

 

зүрх цохилоод ….. ёоо. Ерөөсөө зүгээр болохгүй байна. сая яг машинд дайруулахаа шахав. гэнэт л хажуунаас 1 машин аймар хурдтай гараад ирсэн. бурханы авралаар дайруулсангүй байх.

 

би урьд нь 2 удаа ауто осолд орж байсан болохоор одоо машинаас аймар айдаг болчихсон, өөрийн эрхгүй тэр машины хавиралдах чимээ чихэнд сонсогдоод байдаг юм. гэхдээ 2 ууланд нь ээж аавдаа хэлээгүй өнгөрүүлсэн. толгойгоо юманд мөргөсөн, тэгээд толгой өвдөөд байна. ажлаасаа чөлөө авсан гэж аргалж гэртээ хэвтэж тариа тариулж өнгөрүүлж байсан. харин азаар яс хугарч энэ тэр болоогүй, тархи нурууны гэмтэл байсан болохоор тэд мэдээгүй өнгөрсөн.

 

гэхдээ тэр үед би их буруу юм хийсэн байснаа одоо л мэдэрж байна. аав ээждээ хэлээд биеэ сайн эмчлүүлсэн бол одоо толгой өвдөх өвчингүй л байх байсан. бас би өөрөө хөөцөлдөж явж чадаагүй болохоор тэр жолооч нар ч зүв зүгээр өнгөрсөн.

 

Яагаад хэлээгүй вэ гэвэл хамгаас хайртай эгч маань ауто ослоор нас бараад удаагүй байсан болохоор ээж аав маань тийм юманд аймар эмзэг ханддаг болчихсон байсан юм, тэгээд л тэднийхээ санааг зовоохгүй гээд, бас өөрийгөө их том хүн болчихсон болохоор өөрийнхөө асуудлаа бие дааж шийдэх эрхтэй гээд л хэлээгүй юм.

 

халуун ус байхгүа болохоор гэрийн 1 гишүүн байхгүй  байгаа юм шиг л санагдаж байна. хэхэ. энэ арай дэндүү юм. бүтэн 15 хоног ус тасалдаг даанч дэндүү хүнд тусч байна. жилийн жилд л ингэх ёстой юм шиг шийтгэдэг. ядаж 2-3 хоноод 1 өдөр халуун усаа ирүүлж болдоггүй юм байх даа.

 

Baby маань халууцаад, цонх онгойлгохоор шороо орж ирээд, халууцсандаа, бас өвдсөндөө уурлаад л.

 

Хөлнийх нь өсгий дотогшоо идэгдээд бараг 5 см шахуу юм чихэж цэвэрлүүлж байна. аймар их уйлж байна. бас толгой нь өвдөөд. миний baby нээрээ хэтэрхий өрөвдөлтэй юм.

 

орой болонгуут гадаа хэдэн мангар бацаанууд машиныхаа хөгжмийг чангалаад л орилолдоод л, аймар тэнэг. манай Bayb  арай гэж унтах гэхээр л тэд нар хашгиралдаад сэрээчихнэ. яаж ч хэлж, учирлаж гуйгаад ойлгодоггүй хэтэрхий тэнэг хүүхдүүд байх юм  даа. эцэг эх нь өөгшүүлээд л. аймар муухай бүдүүлэг. уг удмаараа будуулэг хүмүүс шиг л надад санагдсан.

 

1 мэдэхэд л орой болчих юм, 1 өдөр надад үнэндээ хүрэлцэхгүй байх юм. завтай гэдэг үг амнаасаа унагалгүй хэдэн сар ч болов доо.

 саяхан танидаг хүн тааралдсанаа надад их л гомдол тавив. гадуур явж байгаад 2. эмнэлэгийн тэнд надтай тааралдаж гэнээ. тэгээд ирээд мэндэлсэн чинь би сонсох ч үгүй хажуугаар нь аймар хурдан явчихсан гэнээ. тэр залуу олон хүний хажууд аймар ичсэн гэнэ. тэгээд над руу утсаар залгасан чинь  би авахгүй  байж байснаа, утсаа авснаа аймар завгүй байна, дараа залгая гэж хэлчихээд тасалчихсан гэнээ.

 

дараа нь ахиад манай ажлийн тэнд тааралдсан гэнэ, би бас л харахгүй  хажуугаар нь яваад өнгөрчихсөн гэнэ. бас л дуудсан чинь сонсоогүй гэнэ. над шиг их зантай болсон хүн энэ хорвоод өөр байхгүй  л юм байх. өөр бас юу юу ч гэнэв дээ, баахан л юм хэлэв. би ч ярьж байсан  болохоор гүйцэд сонсож ч чадсангүй, ийм учраас завгүй байсан юм аа гэж тайлбарласан ч үгүй.

 

хүндэлж явдаг хун маань ягаад гэнэт ийм ихээр зангаа хувиргаад намайг танихаа боличихвоо гээд л бөөн ядаргаатай юм яриад салахгүй  болохоор нь бараг л гүйх шахаад орц руугаа орлоо ш д. ёоо. одоо ч би бүр муу нэртэй болоо биз дээ хөөрхий. одоо яая гэхэв  дээ. ямар хүн бүрт тайлангаа тавиад зогсож байлтай биш. дүү тааруухан, найз нь завгүй байнаа гээд байхад л ойлгохгүй болохоор нь ахиж хэлэх ч хүсэл төрсөнгүй. :-С

Бичсэн: amidrahhuslen | цаг: 21:56 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 247 удаа уншигдсан.







:-)
 
xaax