Амьдрах хүслэн буюу Сэхээн амидруулах
тасгийн гадна өнгөрүүлсэн 7 хоног /2007.03.21/
4 сарын 18, 2007 @ 17:04
Түүний бие улам муудсан. Ядаж weekend байсан болхоор ч тэрүү гэртээ 2 хоног арай гэж байлаа. Түргэн тусламж 4 удаа дуудаж үзүүллээ. Түргэний эмчийн хэлсний дагуу дусал тариа хийлгэлээ. Гэтэл тэр дуслийг хийлгэснээс хойш үг хэлэхгүй, хөдлөхгүй, унтахгүй, юм ч идэхгүй хачин болчихлоо. Ёооооооооооо энэ үед ямар хэцүү байсан гээч…
Monday өглөө 1. эмнэлэгт хэвтүүллээ. Тэгээд ямар ч байсан эмнэлэгт хэвтсэн болохоор гайгүй байх гээд санаа жаахан амраад ажилдаа явлаа. Гэтэл улам муудаад сэхээн амидруулах тасаг руу шилжлээ.
Сэхээн амидруулах тасагт бүтэн 7 хоног үхэлтэй тэмцэлдэж байж ухаан орсон. Ухаан орсонд нь бид хичнээн их баярласан гээч. Хэлээд баршгүй. Тэгээд цаашдийн асуудалд санаа зовж эхэлсэн. Одоо биэ нь хурдан сайжраасай гээд л.
Сэхээн амидруулах тасгийн гадаа бид нар бас л бүтэн 7 хоног байсан. Эмч биднийг сэтгэлийн тэвчээртэй байгаарай, юу ч болж магад, биэийнх нь байдал их хүнд байна, ямар ч байсан бид чадах бүхнээ хийнэ, гэхдээ гарах үр дүнг тодорхой хэлж чадахгүй байна гэж шударга бөгөөд товчхон хариултаар ам тагласан. Энэ үгийиг сонсож байх тэр мөчид би бурханд залбирч байлаа. Түүнийг амид үлдээгээрэй, түүнд хийх юм маш их байгаа шүү дээ гэж. Би шашинсаг хүн биш л дээ. Лам энэ тэр гээд гүйгээд байх дургүй, цагаан сараар мөрөө гаргахаас бусдаар шашинд сүсэглээд байдаггүй. Гэтэл өөрийн мэдэлгүй л дотроо бурханаас гүйж байсан.
Тэнд биднээс гадна бидэн шиг зовж байгаа олон хүн байсан. Шөнө бүр л 1-2 хүн хорвоо дэлхийг орхин одож байсан. Ар гэрийнхэн нь араас нь уйлаад л. Харин манай монголийн эмч нар маш өрөвдөлтэй нөхцөлд ажилладаг санагдсан. Жишээлбэл түүнд залгасан аппарат /зүрхний цохилт, даралт, өөр бас зөндөө тоо гардаг аппарат байсан/ эвдэрхий байсан. Зүрхний цохилтын тоо нь нэг болохоор гарахаа боличихно. Тэгэнгүүт эмч нь гүйж ирээд л тэр аппаратаа цохиж нүдэж балбахаар тоо нь гараад ирдэг. Хэрвээ тэгээд буруу гарвал яана??? Тэгээд зүрх нь зогсоод хүн үхвэл яана? Үнэхээр хэцүү хэцуу санагдсан. Тэр сэхээний тасагт тийм хэдхэн аппарат байдаг боловч ихэнхи нь иймэрхуу эвдрэлтэй, эмч нар нь тэр эвдрэлийг нь засаж чадахгүй болхоор ингээд л аргалдаг бололтой байсан. Бас сэхээнд байгаа хүний ар гэрийнхэн маш оровдолтэй. Өдөр 14.00-14.30, орой 19.00-19.30 цаг хуртэл орж хүнээ харна. Өвчтөн нь ихэнхи нь хүчилтөрөгчийн аппарат залгуулчихсан, ухаан орохгүй байгаа хүнд өвчтэй хүмүүс. Бусад цагт хаалганий гадна л хүлээгээд сууж байна.
Тэнд ердөө 6 сандал байдаг. Тэр нь яагаад ч хүрэлцэхгүй. Харин сэхээнд 9-10 хүн хэвтэж байсан. 1 хүний ар гэрээс гэхэд л хамгийн багаар 3-4 хүн гадаа нь хүлээх жишээтэй. Яагаад гэвэл юу ч болж магад, та нар бэлэн байгаарай гээд эмч анхааруулчихсан учраас маш их сэтгэлийн дарамттайгаар хүлээхээс өөр ямар ч арга тэдэнд байдаггүй. Бас маш хүйтэн. Гадаа хаалгаар ороод л үүдэнд нь сэхээн амидруулах тасаг байрладаг юм байна лээ. бас орой 21 цаг өнгөрөөгөөд халаалтаа зогсоочихдог. Тэгэхээр бүүр хүйтэн. Бас тэр хүмүүст хамгийн хэцүү нь ариун цэврийн өрөө олдохгүй. Эмнэлэг тарангуут бух 00 цоожтой. Аргаа барсан хумуус гадаа гараад эмнэлгийн орчныг бохирдуулдаг. Үүнийг нь эмнэлгийнхэн огтхон ч тоодоггүй юм байна лээ. Харин өдөр 00 орох бүрд 100 төгрөг авна. 1 өдөрт хүмүүс 1000 төгрөгийг зугээр л 00-ийн төлбөрт зарцуулж байх жишээтэй. Бас сэхээний тасагт байхгүй эм тариаг өөрсдөө худалдаж авч өгнө. Ер нь тэнд байх үед мөнгө зүгээр л урсаад алга болчихно.Computer tomography-ийн оношлогоонд 1 удаа орох 50.000, тэр оношийг эмч нь уншихад бас 5.000 төгрөг. Эхний удаа харахад сайн харагддаггүй гээд 2 дахи удаагаа дахиж харуулна. Ахиад л мөнгө. Үүн дээрээ urographin гэдэг тариа заавал хийнэ, тэр нь 20.000 төгрөг.
Ухаангүй байгаа хүн чинь мэдээж шингэнээ гадагшлуулж чадахгүй. Гадагшлуулахийн тулд catheter гэдэг гуурс тавиулна, энэ нь 5.000 төгрөг. Хэрвээ сэхээнд 3-аас илүү хонож байгаа бол хүний гарын нарийхан судсууд судас тариаг даадаггүй гээд sendilgator гэдэг 3 тийшээ салбарласан гуурс гол судсанд нь тавина. Энэ нь 60.000 төгрөг. За тэгээд жижиг сажиг юм өчнөөн нэхнэ. Өвчтэй хүнээ аврахын ар гэрийнхэн нь яаж ийгээд л мөнгийг олж өгнө. Хэрвээ мөнгөгүй хүн бол шууд тэгэж байгаад л үхэх байх даа.
Энд хоносон 7 шөнө маш урт байсан. Амидралдаа даарч үзээгүйгээрээ тэнд би даарч үзлээ. Бас хэзээ ч бодож байгаагүй тийм их юм бодлоо. Бас нойр ч хүрэхгүй, хоол ч хоолой давахгүй байсан. 7 хоногийн дараа тэр ухаан орлоо. Гэхдээ яриж чадахгүй байлаа. Арай гэж ухаан оронгуут нь баярласан ч мангар болчихоогүй байгаа гэж маш их айж байлаа. Азаар гайгүй байлаа. Гэтэл нуруу, сүүж, хөлийн өсгий гээд нимгэн аристай газрууд нь цоороод цус гоожиж байлаа. Гэртээ удаан хэвтсэн ч гэсэн ямар ч арис нь тэгж цоороогүй байсан. Эмнэлэгт 7 хоноход ариснууд нь аймар болчихсон байлаа. Ухаан орох бүрд биеийнхээ өвчнийг мэдрээд их хэцүү болох байх даа. Яанаа.