хэн нэг нь амидрах сайхан гэдэг мэдрэмжийг мэдэрч үзсэн болов уу?
4 сарын 18, 2007 @ 18:36
Амидрах их сайхан юмаа. хүн бүр гэхдээ ийм мэдрэмжийг мэдэрдэггүй байх.
Би яг одоо ийм мэдрэмжийг мэдэрч байна аа. Би хүссэнээрээ хөдөлж , явж, амисгалж, бас инээж чадаж байна. Энэ бүхэн хүний амьдралын хамгийн чухал зуйл юм байна.
Бас дээрээс нь эрүүл оюун ухаантай байх. Ийм байвал хүнд өөр бусад зовлон юу ч биш юм шиг санагдах үе байдаг л юм байна.
Өөр ахиад би амидралаас ямар мэдрэмж мэдрэх болоо?
Одоо харин би баяртай, сайхан мэдрэмжийг мэдэрч үзэхийг хүсч байна.
Бас түүнд сэтгэлийн тэнхээ нэмэх, итгэл төрүүлэх хүчтэй үгийг хэлэхийг хусч байна. Гэхдээ юу гэж хэлэхээ мэдэхгүй бодоод л сууж байна даа. Юу гэж хэлбэл түүний санааг амрааж, сэтгэлийг тайвшруулах болоо?