Гарчиггүй бичлэг
4 сарын 19, 2007
гэнэт SMS ирлээ. гэтэл тэр над руу хэзээ ирэх вэ гэж SMS бичсэн бaйна аа.
Wow. Би сая ямар их баярлаваа. Баярийн нулимс шууд л урслаа. бурхан минь баярлалаа. тэр ядаж смс яаж бичдэгийг мартаагүй байна аа. тэгэхээр одоо мартсан зүйлээ санах байх гэсэн найдвар төрлөө.
Сүүлийн үед надад захирагдахаа болисон зүйлийн нэг нь миний нулимс. яаж ч захирах гээд чадахгүй байгаа юм. Өөрийн мэдэлгүй урсаад л.
Гэтэл тэр өвдсөндөө уйлах гээд чадахгүй байгаа гээд л бод доо. заримд нь ч үүнийг төсөөлөхөд хэцүү л байгаа байх. уг нь хүн уйлах үед өвдөлтийг намдаадаг ямар ч билээ дээ даавар ялгардаг гэж уншиж байсан юм. тэгээд түүнийг уйлахыг нь би хориглодоггүй юм. гэтэл даанч тэр уйлж чадахгүй байгааг хараад би түүний өмнөөс бас уйлаад байгаа юм шиг санагддаг.
**
бас нэг том бэрхшээл миний хажууд суучихаад намайг багалзуурдаж авах гэж байгаа юм шиг санагдаад байх юм. энэ бол мөнгө. түүний эмчилгээний зардал гэж нэлээд гарч байгаа. танидаг эгчийн эмийн сангаас очиж гарын үсэг зурж авсаар байтал үнэ нь нэлээд их болчихсон байна. энэ ч аргагүй л дээ. гэтэл маргааш тооллого хийх гэж байна гэж сая над руу залгаж байна.
ингээд л миний санаа зовох ёстой зүйл багасах биш ихсээд байх юм.
хааяа би надад ямар нэг эгч ч юм уу, ах байдаг ч болоосой гэж их хүсдэг. гэхдээ хааяа л даа. хэцүү үед зөвлөж тусалдаг хэн нэг нь байдаг ч болоосой.
тэгээд заримдаа бас олон хүүхэдтэй айл их гоё санагддаг. олуулаа ярилцаад л бэршээлийг давах гарц яаж ийгээд олдог л байх.
харин би …. ингээд л блог бичиж өөрийгөө тайвшруулах юм даа. энэ блогийг бичээд би дотроо байгаа бусдад хэлж чадахгүй зүйлээ гадагшуулахыг хүссэн юм. бага ч гэсэн тайвшраад ч байх шиг.