2007-04-21
10_

Гарчиггүй бичлэг

  4 сарын 21, 2007

 завгүй өдөр хоног үргэлжилсээр. түүний бие сайжраагүй хэвээр. бүрэн сайжрахад асар их хугацаа хэрэгтэй бололтой.

  нурууний шарх нь гайгүй болж байх шиг. гэхдээ л шархыг цэвэрлэх бүрд тэр аймар хашгирдаг. аргагүй шүү дээ. мах, шөрмөс нь ил гарчихсан, түүнийг нь 5-с янзын юмаар цэвэрлэдэг учраас. ингээд дууссаны дараа хөлс нь гараад л арай жаахан тайвширдаг.

 өглөө сэрэнгүүтээ л нөгөө сувилагч хэзээ ирж боолтыг нь солих бол гээд л айгаад л, хөлийн чимээ гарах бүрд сэртэс хийж хараад л. ямар ч өрөвдөлтэй юм бэ дээ. би эхлээд тэвчдэг байсан, одоо бол яагаад ч тэвчиж чадахгүй байх юм. яг боолт хийж байх үед нь гараад явчихмаар л санагддаг.

 харахад ёстой аймар. хүний яс их л сонин өнгөтэй байдаг юм байна. би тийм гэж хэлж чадахгүй тийм сонин өнгөтэй. ядаж энэ шарх нь хурдан эдгэчихвэл түүний биэ өвдөлтөө арай л бага мэдрэх байх даа.

 өчигдөр орой бас зүрх нь хүчтэй цохилоод бид нарыг их айлгасан. ахиад heart attack  болбол тэр тэсэхгүй байх. тийм болохоор би үүнээс маш их айж байна.

ингээд нэг юм боолт хийж дууссаны дараа тэр жаахан тайвширдаг. өнөөдөр ахиад л надаас би хэзээ эмнэлэгт хэвтсэн бэ? хэр удаж байна вэ гээд л асуулаа. би түүний энэ асуултанд өдөр бүр л хариулж байхад тогтоохгүй байгаа юм байх даа? бас эсвэл ухаангүй удсан хун ингэж мартамхай, юм санадаггүй болчидог юм болов уу?

 

би бас түүнийг жаахан шалгаж үзсэн. фм-ээр Юлия Саүйчэвагийн дуу явж байхаар нь би энэ чинь хэний дуулсан дуу билээ, би нэрийг нь санахгүй байна гэж асуусан чинь тэр зөв хариулсан. бас багынхаа явдлуудыг ч санаж байсан. тэгэхээр санах ой нь гайгүй ч юм шиг.

  гадаа ямар байгаа болоо? гадаа гарах юмсан гэж тэр бас хэлсэн.

би түүнд жижигхэн Pooh аваачиж өгсөн. тэр баярлаад л  Pooh ийг бариад л суулгаад л, хөл гарыг нь оролдоод л их хөгжилтэй байх шиг санагдсан.

өөрийг нь бие даалгах хэрэгтэй гэж бодоод би хоолыг нь хажууд нь тавиад өөрөө халбагадаж ид гэсэн чинь тэр өөрөө идсэн. гэхдээ хажуулдаад хэвтдэг болохоор жаахан хэцүү байсан л даа. амнаас нь асгарчих гээд л. гэхдээ л тэр гүрийж байгаад өөрөө хоолоо идсэн. одооноос эхлээд жижиг зүйлийг ч болов өөрөөр нь хийлгэж байх хэрэгтэй гэж бодоод л би ийм алхам хийсийн. амжилттай болсонд нь баяртай байна аа.

 

тэр бас эмнэлгээс гараад гэртээ харимаар байна, одоо гаръя л даа гээд намайг их шалсан. үгүйэ болоогүй гэсэн чинь над руу хэлээ гаргасан. хэхэ. уг нь тэр маань эрүүлдээ их хөгжилтэй л дээ.

 

удаан хэвтсэнээс болоод тураад хөл гар нь гэж яг л шугам шиг нарийхан болчихсон. нүд нь бас хөнхийгээд улам том болчихсон. нээх л том нүд өөдөөс хараад хөмсгөө зангидаад байх нь их өрөвдөлтэй байдаг юм. Хөмсгөө зангидаж байгаа нь надад эрхэлж байгаа хэрэг л дээ. турчихсан болохоос биш улам ч хөөрхөн болчихсон ч юм шиг.

Бичсэн: amidrahhuslen | цаг: 05:42 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(9)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл
би ч гэсэн доороо ганц дүүтээ чамайг үнэхээриин их ойлгож бна аа. би бас төсөөлсөн чинь үнэхээр хэцүү санагджиина. надад жаахан хойлогны мах байгаа. үүнийг шарханд сайн гэсэн. магадгүй хэрэглсэн л байх гэж боджиинэ. тэхдээ би чамд туслахыг маш их хүсжиинэ. минии id i_uugan@yahoo.com orood ireerei ali esvel mail bicheeree. namaig bas oilgooroi bi zuvhun tuslahiig l hussen yum aa
Бичсэн: 300-н блог цаг: 15:29, 2007-06-16 | Холбоос | |


ok
энэ бичлэгүүд бүгд орчихлоо. Thanks!
Бичсэн: dusal цаг: 13:26, 2007-06-16 | Холбоос | |


Сэтгэгдэл
гомдсон гэвэл энэ багадна.
4 сарын 21, 2007 @ 22:01 •
Үнэндээ гомдсон гэж хэлбэл энэ багадна л даа. Тэр үед надад хэлэх ч уг байгаагүй. Хэлэх үггүй болох үе хүнд тохиолддог юм бн.
Түүний шархыг мэс заслын эмч ирж үзэж янзалж өгдөг юм. Эмнэлгийн ном журмын дагуу бол ингэх ёстой юм байна. Бид нарыг гар хүргэж огт болдоггүй юм бн. Учир нь жирийн хүмүүс шархийг нь буруу цэвэрлээд бохир оруулбал шарх улам хүндрээд аюултай болдог юм бн.
Гэтэл нөгөө мэс заслын эмч, сувилагч гуай нар ирэхгүй хэд хонолоо. Их л завгүй хүмүүс байдаг бололтой. Тэгэж байж, бид нарыг болон жижүүрийн эмч царай алджийж тэр эмч гуайг олж ирэвээ. Гэтэл юу ч битгий түрх, ингээд энэ байдлаар нь хатаах хэрэгтэй гэж хэллээ. Хүний нурууний бараг тал нь ил гарчихсан, цус гоожоод, олон уулзварынх нь яс ил гарчихсан байхад юу ч түрхэж цэвэрлэж, ямар ч боолт хийх хэрэггүй гэж сонсоод би ч гайхлаа. Учрыг нь лавлатал ингээд хатаадаг юм гэж хэллээ. би араас нь дагаж гараад л энэ аюултай биш үү, идээлсэн бн шдээ гэж хэлтэл идээ нь гайгүй юм бн аа. Одоо үхсэн махыг нь авчихсан учраас ахиж идээлэхгүй. Тийм болохоор миний хэлснээр хатаах хэрэгтэй гэлээ. Би бас л ингэж байгаад идээ нь цаашаа явчихвал яах вэ, ядаж боож болохгүй юм гэтэл тэр эмч дургүй нь хүрсэн бололтой хатаах хэрэгтэй гэчихээд яваад өгчихлөө.
За ямар ч байсан мэс заслийн эмч хэлсэн тул итгээд л тэр хэвээр нь унтуулах боллоо. Гэтэл аргагүй шүү дээ, Нөгөөх нь өвдөөд л, тэр уйлах гээд л ёолоод л. их л хэцүү байлаа.
Тэр шөнийг арай ядан л өнгөрүүллээ.
Маргааш нь ажил дээрээ ирээд л суужийтал ажлын эгчийн дүү нь гэмтэлд ажилладаг, тийм шархыг хэзээ ч тэгж байлгадаггүй юм. Чи манай дүүг аваачаад үзүүлэх үү гэлээ. Тэгэнгүүт нь л шууд ажлаа хаяад дүүг нь очиж аваад үзүүлтэл ……………….. юу вэ бүүр болохоо больчихсон бн, шөрмөс нь ил гарчихсан ийм шархыг юу гэж ил байлгаж болохын, ёстой болку гээл бөөн юм боллоо. Хэрвээ шөрмөс нь гэмтвэл хүний хөл мэдээгүй болдог гэлээ. Тэгээд 5-6 юмаар арчаал, боож өглөө. Арай ч дээ, хүнийг ийм болгоод байх даа яахав дээ гээд л тэр эгч их л санаа нь зовж байлаа.
Энэ үед надад тэр мэс заслын эмчид гомдол гаргая ч гээд чадал минь хурэхгүй байлаа. Үг дуугарвал л нулимс гарчих гээд л. Бүүр юу хэлэхээ ч мэдэхгүй болсон байлаа би. Үнэндээ би тэр эмчид гомдсон гэвэл багадна. Хэрвээ тэр эмч залуугийн дүү нь ч юм уу эсвэл хүүхэд, бүүр хамаатан нь байсан бол тэр лав ингэж хайхрахгүй өнгөрөөхгүй байсан байх л гэж бодогдож байсан.
Одоо хүртэл би тэр хүнийг яагаад тийм хайхрамжгүй, тийм хүйтэн бөгөөд ямар ч хүн чанаргүй, бүүр эмч хүнд байх ёсгүй уйлдэл гаргасныг нь бодоод л байхийн. Гэхдээ ямар ч байсан би тэр хүнд заавал хэлэх хэрэгтэй. Яагаад гэвэл ахиад тэр хүн хэчнээн ч хүнийг ингэж зовоох юм билээ бүү мэд.
Уг нь би ямарваа зүйлийг муулъя гэж бодоогүй юм. Гэтэл үнэн бодит байдлыг ярихаар муулсан болчих гээд байх юм. Ялангуяа эмч нарын тухайд. Дээрх явдлаар би тэр хүнийг муулж муутгах гэсэн юм биш. Ажилдаа чадварлаг биш гэж хэлэх гэсэн ч юм биш.
Зүгээр л тэр эмчийн 1 удаагийн өвчтөндөө хандсан байдлыг л бичиж байна. Хэрвээ тэгээд бид өөрсдөө хун олж, боолт хийлгэж, шархаа цэвэрлүүлээгүй бол /тэр эмчийн үгээр хатаасан бол/ тэр маань шөрмөс нь хатаад хол нь мэдээгүй болж, амьдралдаа ахиж хэзээ ч явж чадахгүй болсон байх байж. Ингээд өвчтэй биедээ ахиад өвчин олж аваад гутарсан сэтгэлд нь ахиад гутрал нэмэх байж.
Ингэж болно гэж үү дээ. Арай ч дэндүү байгаа биз дээ. Хэлэх ч үг олдохгүй байхийн тэр хүнд.
Анх уг нь эмнэлэгт хэвтэхдээ ямар ч арьс нь цоороогүй байсан юм. Сэхээнд олон хонох үед л арьснууд нь цоорсон. Уг нь бол сэхээний эмч сувилагч нар байнга хөдөлгөж хэвтрийг нь сольж байх ёстой байжээ. Гэтэл ингээгүй болохоор цоороод, тэр нь улам томорсон байна.
Хүн янз бүрийн хараал хэлэх, муу зуйл хийвэл нүгэл гэж хүмүүс ярьдаг шдээ. Хүнийг ингэж зовоож, хүнд ингэж хүний мөсгүй хандвал эргээд энэ нь ёстой нүгэл болох байхаа гэж тэр үед надад бодогдсон.
Бурхан минь ахиж ийм муухай зүйл бодохгүй амьдрах юмсан.
Бичсэн: yuki цаг: 12:46, 2007-06-16 | Холбоос | |


Сэтгэгдэл
ХО
Бичсэн: yuki цаг: 12:44, 2007-06-16 | Холбоос | |


Сэтгэгдэл
4 сарын 19, 2007 @ 18:23
Гэнэт смс ирлээ. Гэтэл тэр над руу хэзээ ирэх вэ гэж смс бичсэн байна аа.
Wow. Би сая ямар их баярлаваа. Баярын нулимс шууд л урслаа. Бурхан минь баярлалаа. Тэр ядаж смс яаж бичдэгийг мартаагүй байна аа. Тэгэхээр одоо мартсан зүйлээ санах байх гэсэн найдвар төрлөө.
Сүүлийн үед надад захирагдахаа больсон зүйлийн нэг нь миний нулимс. Яаж ч захирах гээд чадку байгаа юм. Өөрийн мэдэлгүй урсаад л.
Гэтэл тэр өвдсөндөө уйлах гээд чадахгүй байгаа гээ л бод доо. Зарим нь ч үүнийг төсөөлөхөд хэцүү л байгаа байх. Уг нь хүн уйлах үед өвдөлтийг намдаадаг ямар ч билээ дээ гени ялгардаг гэж уншиж байсийн. Тэгээд түүнийг уйлахыг нь би хориглодоггүй юм. Гэтэл даанч тэр уйлж чадахгүй байгааг хараад би түүний өмнөөс бас уйлаад байгаа юмшиг санагддаг.

***

Бас нэг том бэрхшээл миний хажууд суучихаад намайг багалзуурдаж авах гэж байгаа юм шиг санагдаад байх юм. Энэ бол мөнгө. Түүний эмчилгээний зардал гэж нэлээд гарч байгаа. Танидаг эгчийн эмийн сангаас очиж гарын үсэг зурж авсаар байтал үнэ нь нэлээд их болчихсон байна. Энэ ч аргагүй л дээ. Гэтэл маргааш тооллого хийх гэж байна гэж сая над руу залгаж байна.
Ингээд л миний санаа зовох ёстой зүйл багасах биш ихсээд байх юм.
Хааяа би надад ямар нэг эгч ч юм уу ах байдаг ч болоосой гэж их хүсдэг. Гэхдээ хааяа л даа. Хэцуу үед зөвлөж тусалдаг хэн нэг нь байдаг ч болоосой.
Тэгээд заримдаа бас олон хүүхэдтэй айл их гоё санагддаг. Олуулаа ярилцаад л бэршээлийг давах гарц яаж ийгээд олдог л байх.
Харин би …. ингээд л блог бичиж өөрийгөө тайвшруулах юм даа. Энэ блогийг бичээд би дотроо байгаа бусдад хэлж чадахгүй зүйлээ гадагшуулахийг хүссэн юм. Бага ч гэсэн тайвшраад ч байх шиг.
Бичсэн: yuki цаг: 12:42, 2007-06-16 | Холбоос | |


Сэтгэгдэл
4 сарын 18, 2007 @ 20:10
Өнөөдөр эмч нь орж ирээд эмнэлгээс гаргана гэж хэллээ. Учир нь 1 хүний эмнэлэгт хэвтэх хугацаа нь 10 хоног байдаг гэж байна. Гэтэл тэр эмнэлэгт хэвтээд 21 хоносон байна гэнэ. Тэгээд хугацаа хэтэрсэн учраас гар гэж хэлж байхийн.
Харин түүний бие сайжирсан зүйл алга. Нурууны шарх нь улам томроод аймар хэвээрээ, бас юунаас болж байгаан бүү мэд хөл нь байн байн татаад байхад эмч нь гайгүй гээд байх юм. Бас урьдны юмаа бүрэн санахгүй байхийн. Яагаад эмнэлэгт хэвтсэнээ, хэвтэхээс өмнө ямар байснаа, юу хийж, яаж баярлаж байснаа ч санахгүй байна.
Гэтэл эмч нь одоо сайжирсан, гайгүй болсон гэх юм.
Бүүр ийм шархыг крантны усаар савандаад угаадаг, би өөрийнхөө шархийг ингэж байсийн гэж хэлж байхийн. Энэ хэлж байгаа хүн нь тасгийн эрхлэгч, энэ эмнэлэгтээ л нэртэй эмч нарынх нь нэг.
Түүний үгийг сонсоод би бүр гайхчихлаа. Улсын хамгийн том эмнэлгийн эмч ийм ч юм хэлж байх гэж дээ. Одоо бараг хөдөө сумын эмнэлэг ч ийм юм хийхгүй шдээ.
Тэгээд ч өөрийнх нь хамаатан байсан бол арай ч ийм юм хэлэхгүй байсан байх даа гэж бас бодлоо. Гомдох, үзэн ядах сэтгэл ч тэр үед төрж байсныг нуух юун.
Орлогч дарга дээр нь орж учир байдлаа хэлж байж хэд хоног сунгууллаа. Тэгээд одоо хэзээ гар гэж хэлэх гэж байгаан бол, бүү мэд. 1 өдөр л гар гээд хөөх байх даа. Хүнд өвчтэй хүмүүсийг 10хан хоногт эмчлээд зүгээр болгочихно гэдэг ёстой үлгэрт л байдаг зүйл байх даа.
Өвчнөө гайгүй болгоогүй байж гэртээ очоод өвчин нь бүр хүндэрвэл яах болж байнаа? Юуч мэдэхгүй ар гэрийнхэн нь сандраад л их хэцүү байдаг юм л даа.
Энэ манай улсын хууль гэж ерөөсөө авах юм алга санагдлаа. Яагаад ийм хууль гаргасийн бол. Яагаад баталсийн бол? Ёстой гайхлаа.
Бас эмнэлэгт хэвтээд гарсан хүн ахиад 3 сар хэвтэх эрхгүй гэнэ уу? Хэн нэг нь бас ийм үг хэлээд амжлаа. Хэрвээ энэ үнэн бол яах болж байнаа? Хөөрхий өвчтэй хүмүүс энэ хуулинд захирагдаад гэртээ очоод үхэх болж байна уу?
Шударга бус зүйл энэ амьдралд маш их байх юм даа.
Бичсэн: yuki цаг: 12:42, 2007-06-16 | Холбоос | |


Сэтгэгдэл
Авилгалийг устгах юмсан
Монголд өнөөдөр авилгал өгөхгүйгээр амьдрах аргагүй болж.
Түүний бие тааруухан хэвэндээ.
Нурууных нь шарх улам л томроод аймар болчихсон. Бас олон уулзварынх нь яс ил гарчихсан. Ийм болохоор дээшээ харж хэвтэх ямар ч арга алга.
Уг нь эмнэлэгт хэвтэхээс өмнө ямар ч арьс нь цоороогүй байсан юм. Гэтэл эмнэлэгт хэвтээд сэхээнд 7 хоноход л нуруу, ташаа, хөлийн өсгий, шагай, мөр гээд л олон газарт арвс нь цоорсон. Яагаад гэвэл сэхээнд байх үед нь эмч сувилагч нар нь ерөөсөө хөдөлгөж, хэвтрийг нь солиогүй учраас ингэсэн байна. Ухаангүй байгаа хүн мэдээж өөрөө хөдөлж чадахгүй шүү дээ.
Уг нь бол байнга хэвтрийг нь сольж байх ёстой байжээ. Гэтэл тэд тэгсэнгүй. Муухай юмаа. Хэлэх ч үг алга.
Сая мэс заслийн эмч үзээд нурууных нь шархны ил байсан талыг хуулж автал шарх нь улам гүн рүүгээ ороод идээлсэн байлаа. Ёооё. Харахаас ч аймар. Өөрийн эрхгүй нулимс гоожоод харж ч чадсангүй. Миний бие хүртэл нэг л сонин болчихлоо.
Эмч ойр орчмынх нь үхсэн махыг авах хэрэгтэй гээд хайчлаад авч байна. Ёоооо амьдаараа махаа хайчлуулах ямар аймар вэ. Аймар их өвдөж байгаа байх даа. Үгээр илэрхийлэх арга алга.
Өдөр бүр ингэж авна гэнэ. Ёооооё.
Хүн гараа зүсэхэд л аймар өвддөг шд. Хорсоод л их хэцуу байдаг. Гэтэл энэ тэрнээс хэдэн мянга дахин илүү их өвтгөж байгаа байх даа.
Яавал үүнийг хурдан эдгээх вэ? хэн нэг нь ямар нэг арга мэддэг бол туслаач.
Бас энд эмнэлэгт авилгалгүй бол юу ч бүтдэггүй газар юм байна. сувилагч, асрагч гээд хүн бүрт таарсан авилгал өгөх хэрэгтэй байдаг юм байна. Уг нь би энэ хүмүүсийг энэ хийж байгаа ажлынхаа төлөө цалин авч амьдардаг гэдгийг мэднэ. Гэхдээ энэ тэдэнд хангалтгүй бололтой. Өвчтөн бүр л тэдэнд жижгээс том хүртэлх янз бүрийн авилгал өгөх юм. Яг үүнийг харин авилгал гэж нэрлэхүү үгүй юу гэдэгтэй та нар санал нийлэхгүй ч байж магад. Харин би бол авилгал л гэж нэрлэмээр санагджийна.
Хэрвээ өгөхгүй бол тариаг нь цагт нь хийхгүй, эсвэл хийгээгүй байж хийсэн гэж бичнэ. эсвэл хийх ёстой тариаг манай эмнэлэгт тасарсан, гэрээсээ авчруул гэж хэлдэг юм байна. Тэгэнгүүт хөөрхий өвчтэй хүмүүсийг сахиж байгаа хүн нь шууд эмийн сан яваад л худалдаж авах юм. харин эмийн санд нь нөгөө тариа нь өөрийнхөө үнээс илүү үнээр зарагдах юм.
Эмийн санд байгаа тариа эмнэлэгт тасрах ёсгүй байдаг юм байна. Хэрэв эмнэлгийнх нь тасарсан бол эмийн сангийнх нь бас л адилхан тасарсан байх ёстой гэж эрүүл мэндийн яамны хүн хэлж байхийн. Тэгээд аятайхан аргыг нь олоод байж байх хэрэгтэй гэж зөвлөлө. Энэ нь шууд утгаараа авилгалийг нь өгөх хэрэгтэй гэж хэлж байгаатай адилхан санагдлаа.
Хамгийн чухал нь тэр маань л хурдан гайгүй болоосой. Өөр бусад нь бол ийм үед ерөөсөө ч чухал санагдахгүй болчихож.
Би гэдэг хүн энд эмнэлэг дээр ирээд нэлээд хэд хонолоо. Өөрийнхөө ажлыг бүүр таг мартжээ. Ажлаасаа авсан чөлөөний хугацаа аль хэдийн хэтрээд хэд ч хоносын бүү мэд. Цаг хугацаа энд их хурдан өнгөрдөг юм байна.
Бичсэн: yuki цаг: 12:41, 2007-06-16 | Холбоос | |


Сэтгэгдэл
Амьдрах хүслэн буюу Сэхээн амьдруулах тасгийн гадна өнгөрүүлсэн 7 хоног

Түүний бие улам муудсан. Ядаж вээкэнд байсан болохоор ч тэрүү гэртээ 2 хоног арай гэж байлаа. Тургэн тусламж 4 удаа дуудаж үзүүллээ. Түргэний эмчийн хэлсний дагуу дусал тариа хийлгэлээ. Гэтэл тэр дуслийг хийлгэснээс хойш үг хэлэхгүй, хөдлөхгүй, унтахгүй, юм ч идэхгүй хачин болчихлоо. Ёооооооооооо энэ үед ямар хэцуу байсан гээч…
Мондэй өглөө И эмнэлэгт хэвтүүллээ. Тэгээд ямар ч байсан эмнэлэгт хэвтсэн болохоор гайгүй байх гээд санаа жаахан амраад ажилдаа явлаа. Гэтэл улам муудаад сэхээн амьдруулах тасаг руу шилжлээ.
Сэхээн амьдруулах тасагт бүтэн 7 хоног үхэлтэй тэмцэлдэж байж ухаан орсон. Ухаан орсонд нь бид хичнээн их баярласан гээч. Хэлээд баршгүй. Тэгээд цаашдийн асуудалд санаа зовж эхэлсэн. Одоо бие нь хурдан сайжраасай гээд л.
Сэхээн амьдруулах тасгийн гадаа бид нар бас л бутэн 7 хоног байсан. Эмч биднийг сэтгэлийн тэвчээртэй байгаарай, юу ч болж магад, биеийнх нь байдал их хүнд байна, ямар ч байсан бид чадах бүхнээ хийнэ, гэхдээ гарах үр дүнг тодорхой хэлж чадахгүй байна гэж шударга бөгөөд товчхон хариултаар ам тагласан. Энэ үгийг сонсож байх тэр мөчид би бурханд залбирч байлаа. Түүнийг амьд үлдээгээрэй, түүнд хийх юм маш их байгаа шүү дээ гэж. Би шашинсаг хүн биш л дээ. Лам энэ тэр гээд гүйгээд байх дургүй, цагаан сараар мөрөө гаргахаас бусдаар шашинд сүсэглээд байдаггүй. Гэтэл өөрийн мэдэлгүй л дотроо бурханаас гуйж байсан. Тэнд биднээс гадна бидэн шиг зовж байгаа олон хүн байсан. Шөнө бүр л 1-2 хүн хорвоо дэлхийг орхин одож байсан. Ар гэрийнхэн нь араас нь уйлаад л. Харин манай монголын эмч нар маш өрөвдөлтэй нөхцөлд ажилладаг санагдсан. Жишээлбэл түүнд залгасан аппарат /зүрхний цохилт, даралт, өөр бас зөндөө тоо гардаг аппарат байсан/ эвдэрхий байсан. Зурхний цохилтийн тоо нь нэг болохоор гарахаа больчихно. Тэгэнгүүт эмч нь гүйж ирээд л тэр аппаратаа цохиж нүдэж балбахаар тоо нь гараад ирдэг. Хэрвээ тэгээд буруу гарвал яана??? Тэгээд зүрх нь зогсоод хүн үхвэл яана? Үнэхээр хэцүү санагдсан. Тэр сэхээний тасагт тийм хэдхэн аппарат байдаг боловч ихэнхи нь иймэрхүү эвдрэлтэй, эмч нар нь тэр эвдрэлийг нь засаж чадахгүй болхоор ингээд л аргалдаг бололтой байсан. Бас сэхээнд байгаа хүний ар гэрийнхэн маш өрөвдөлтэй. Өдөр 14.00-14.30, орой 19.00-19.30 цаг хуртэл орж хүнээ харна. Өвчтөн нь ихэнхи нь хучилтөрөгчийн аппарат залгуулчихсан, ухаан орохгүй байгаа хүнд өвчтэй хүмүүс. Бусад цагт хаалганы гадна л хүлээгээд сууж байна. Тэнд ердөө 6 сандал байдаг. Тэр нь яагаад ч хүрэлцэхгүй. Харин сэхээнд 9-10 хүн хэвтэж байсан. 1 хүний ар гэрээс гэхэд л хамгийн багаар 3-4 хүн гадаа нь хүлээх жишээтэй. Яагаад гэвэл юу ч болж магад, та нар бэлэн байгаарай гээд эмч анхааруулчихсан учираас маш их сэтгэлийн дарамттайгаар хүлээхээс өөр ямар ч арга тэдэнд байдаггүй. Бас маш хүйтэн. Гадаа хаалгаар ороод л үүдэнд нь сэхээн амьдруулах тасаг байрладаг юм байна лээ. бас орой 21 цаг өнгөрөөгөөд халаалтаа зогсоочихдог. Тэгэхээр бүүр хүйтэн. Бас тэр хүмүүст хамгийн хэцүү нь ариун цэврийн өрөө олдохгүй. Эмнэлэг тарангуут бүх 00 цоожтой. Аргаа барсан хүмүүс гадаа гараад эмнэлгийн орчныг бохирдуулдаг. Үүнийг нь эмнэлгийнхэн огтхон ч тоодоггүй юм байна лээ. харин өдөр 00 орох бүрд 100 төг авна. 1 өдөрт хүмүүс 1000 төгрөгийг зүгээр л 00-ийн төлбөрт зарцуулж байх жишээтэй. Бас сэхээний тасагт байхгүй эм тариаг өөрсдөө худалдаж авч өгнө. Ер нь тэнд байх үед мөнгө зүгээр л урсаад алга болчихно. Чомпутэр томограпхю-ийн оношлогоонд 1 удаа орох 50.000, тэр оношийг эмч нь уншихад бас 5.000 төг. Эхний удаа харахад сайн харагддаггүй гээд 2 дахь удаагаа дахиж харуулна. Ахиад л мөнгө. Үүн дээрээ урограпхин гэдэг тариу заавал хийнэ, тэр нь 20.00 төгрөг. Ухаангүй байгаа хун чинь мэдээж шингэнээ гадагшлуулж чадахгүй. Гадагшлуулахийн тулд чатхэтэр гэдэг гуурс тавиулна, энэ нь 5.000 төгрөг. Хэрвээ сэхээнд 3-аас илуу хонож байгаа бол хүний гарын нарийхан судсууд судас тариаг даадаггүй гээд сэндилгатор гэдэг 3 тийшээ салбарласан гуурс гол судсанд нь тавина. Энэ нь 60.000 төгрөг. За тэгээд жижиг сажиг юм өчнөөн нэхнэ. Өвчтэй хүнээ аврахын тулд ар гэрийнхэн нь яаж ийгээд л мөнгийг олж өгнө. Хэрвээ мөнгөгүй хүн бол шууд тэгж байж байгаад л үхэх байх даа. Энд хоносон 7 шөнө маш их урт байсан. Амьдралдаа даарч узээгүйгээр тэнд би даарч үзлээ. Бас хэзээ ч бодож байгаагүй тийм их юм бодлоо. Бас нойр ч хүрэхгүй, хоол ч хоолой давахгүй байсан. 7 хоногийн дараа тэр ухаан орлоо. Гэхдээ ярьж чадахгүй байлаа. Ариа гэж ухаан оронгуут нь баярласан ч мангар болчихвий гэж маш их айж байлаа. Азаар гайгүй байлаа. Гэтэл нуруу, сүүж, хөлийн өсгий гээд нимгэн аристай газрууд нь цоороод цус гоожиж байлаа. Гэртээ удаан хэвтсэн ч гэсэн ямар ч арьс нь тэгж цоороогүй байсан. Эмнэлэгт 7 хоноход арьснууд нь аймар болчихсон байлаа. Ухаан орох бүрд биейинхээ өвчнийг мэдрээд их хэцүү болох байх даа. Яанаа.
Бичсэн: yuki цаг: 12:39, 2007-06-16 | Холбоос | |


Сэтгэгдэл
Гуниг их олон янз байхаа
Нийтэлсэн 4 сарын 18, 2007

Эндээс би бусдын тухай уншдаг байлаа. Бусдын сайн сайханд, өөдрөг бөгөөд гэрэл гэгээтэй амьдралд дотроо нууцхан атаархавч тэдэнд илүү сайн сайхныг хүсч, аз жаргалыг ерөөн уншиж суудаг байлаа. Би өөрийгөө жирийн нэгэн монгол бусгүй гэж тодорхойлохийг хусэхгүй байна аа. Яагаад гэвэл миний дотоод ертөнцөд бусдаас өөр нэг л танхилхан, ихэмсэг бас эрхэмсэгхэн бөгөөд ариухан, цайлган цагаан чанар оршин буй. Энэ л чанарыг минь олж харж чадсан, олзуурхан үнэлж чадсан тэр нэгэн залууг хайрлахыг хүснэм.

Гэхдээ өөрийнхөө тухай дэлгэн бичихийг хүсэвч юунаас ч яагаад ч юм бэ ичингүйрэн чаддаггүй байлаа. Гэвч сэтгэлдээ тээсэн гунигаа бусадтай хуваалцаж, бусдын надад хандах сайн сайхан үгийг уншихийг хусч байгаа учраас хунд хэлээд байдаггүй сэтгэлийн гүн дэх нууцаа дэлгэхээр шийдлээ.

Өдөр бүрийн аар саар явдлуудаа биш, харин өөр хүмүүст хэлж чадахгүй үгээ бичихийг хуслээ. Гуниг гэдэг олон янз. Гэтэл энэ олон янзийн гунигууд бүгд нэг дор бөөгнөрөөд байх юм. Хаана тэр вэ гэвэл миний сэтгэл дотор. Бүгдийг мартаад, харцаа дээшлүүлэн бардамхан алхах хүсэл хэчнээн төрөвч …. 5 алхамийн дараа л буцаад л сэтгэлд гуниг төрөх юм.

Гэр бүлд маань тохиолдоод байгаа асуудлууд, ажил, бас найзууд, мөнгө, хүмүүсийн харилцаа, үл ойлголцол, бусдийн үл ойшоосон харц, над руу харж байгаа зэвуун харц …. Энэ бүгд шөнө зүүдэнд хүртэл үргэлжилж намайг зовоох юм.

Эрчуудийн сонжин шохоорхсон харц, хүүхнүүдийн атаархсан харц, бас намайг мэдэх хүмүүсийн өрөвдсөн харц, өөрсдийгөө дарга эсвэл албан тушаалтан гээд хамраа сөхчихсөн хоосон толгойтнуудийн дээрэлхүү харц, гэр бүлийнхний маань аргаа барсан харц, үйлчлэгч эгчийн ядарсан харц ….. энэ бүгдтэй харц тулгарах бүрд амьдрал надад амтаа ахин дахин мэдрүүлээд байх шиг.

Гэр бүлийн маань нэг гишүүн хүнд өвдөн хэвтэрт ороод 4 жилийн нүүр узэж байна. Эмчилгээ сувилгааг тасралтгүй хийж, эмнэлгээс салалгүй өдий хүрсэн ч ямар ч сайжрал олсонгүй. Гэсэн ч түүний итгэл алдраагүй. Эдгээд, эрүүл болоод ихийг хийх хүсэл эрмэлзлэл нь хэвээрээ. Түүнийг харах бүрд сэтгэл минь өвдөж, түүнд хүрэх бүрдээ зүрх минь яаж урагддагийг та бүхэн ойлгох болов уу? Гэрийнхэн маань бүгд яг над шиг. Бүгд л түүний төлөө зовж, түүнийг эруул болгохийн төлөө уранхай зүрх, сэмэрхий сэтгэлтэй энэ амьдралийг туулж байгаа. Гэсэн ч энэ бүхнийг хэн хэндээ хэлээд байдаггүй, энэ бүхэн гэр бүлийнхний маань харцны галыг унтрааж, өвчин гэдэг ямар хэцүү, ямар аймшигтай хатуу гэдгийг мэдрүүлэх юм.

Харин тэр өөрөө их тэвчээртэй. Асар их өвдөж байгаа ч нулимсаа нуугаад л, хичнээн чанга ёолоод хашгирмаар байсан ч биднийг бодоод шүд зуугаад л. инээхэд нь хүртэл эрүү нь өвддөг тийм хүнийг та нар сэтгэлдээ бодоод үз дээ. Өөрийн дураар орон дээрээ хөрвөөж чадахгүй, өөрийнхөө хүссэн зүйлээ идэж болохгүй, өөрөө хажуудаа тависан цайг ч аваад ууж чадахгүй хирнээ өрөөл бусдын төлөө санаагаа зовоож хэвтдэг тэр хэтэрхий сайхан сэтгэлтэй, бас хэтэрхий залуухан, бас хөөрхөн.

Амьдралдаа хэнд ч ямар ч гэм хийгээгүй, муу муухай бухнийг юу ч мэдэхгүй, юм бүхнийг цагаахнаар харах түүнд хорвоо яагаад ийм хатуу хандана вэ? Яагаад ийм гунигтай тавилан заяасийн бол? Бодох бүрд, харах бүрд харуусал төрж, бөөрөнхий ертөнцийг үзэн ядмаар болох юм.

Түүний төлөө хийж болох бүхнийг хиймээр хүсэл хэчнээн их байвч …. Юу ч хийж чадахгүй байгаадаа гутрах юм. Ажилдаа ирээд ажилаа хийж байхад хүртэл санаанаас гардаггүй. Гэсэн ч бусдад энэ тухай дэлгээд байхыг бас хүсдэггүй. Хэллээ ч ойлгох хүн ховор. Ойлголоо гээд ч ер нь яах ч билээ дээ.

Энэ бүх явдал эхэлснээс хойш миний амьдрал маш их өөрчлөгдсөн. Гал цогтой, инээд хөөрөөр дүүрэн хөгжилтэй зан минь бараг л үгүй болж байх шиг. Хүмүүсийн хажууд нэг л дүмбийсэн, нэг л учир нь үл ойлгогдох бүсгүй. Энэ байдал маань бусдад янз бүрээр л ойлгогддог байх.

Зарим нь намайг их зантай, ихэмсэг бардам гэж боддог. Чамайг анх харахад аймар их зантай, ихэмсэг харагддаг гэж бусдаас бишгүй л сонсож байлаа. Гэсэн ч харилцаад үзэхээр өөр юм байна аа ч гэж сонсож байлаа.

Ер нь бодоод байхад би өөрийгөө тойруулаад нэг л хана босгоод тавичихсан юм шиг. Энэ ханыг нэвтэлж орж ирэх хүн олдохгүй ч байх шиг. Ягаад ийм болсноо мэдэхгүй юмаа. Нэг л мэдэхэд ийм болчихсон байсан. Хүмүүстэй ойртож нөхөрлөж, ярилцаж дотно байх хүсэл миний дотор байвч, бас би өөрийгөө бусад хүмүүстэй ойлголцоод байж чаддаг гэж боддог ч …. Өөр нэг өнцгөөс нь харахад тийм биш ч юм шиг. Сүүлийн үед ер нь найзуудаасаа ч холдоод байх шиг.

Зарим найзуудтайгаа бүүр ойлголцохоо ч больсон. Тэгээд уулзаагүй их удаж байна. Гэхдээ заримтай нь. Тэгээд тэдний тухай бодохоор өөрийгөө зөв ойлгуулж чадаагүй надад буруу байгаа, бас үнэхээр намайг зөв ойлгож чадаагүй тэдэнд ч буруу байгаа. Гэхдээ л зовох цагт хүний чанар танигддаг гэдэг тун үнэн үг юм гэдгийг л сайн ойлгож авлаа. Инээсэн бүхэн миний найз биш байж. Итгэж байсан хүмүүс маань ч миний найз биш байжээ.

Амьдрал надад гашуун бөгөөд хатуу үнэн бүхнээ ойлгуулсаар л байхийм даа. Зарим найзууддаа бас баярлах юмаа. Багадаа их л сайхан найзууд байсан ч их сургууль төгсөөд л өөр өөрсдийн замаар явж, өөрийн амьдралаа үргэлжлүүлээд л байнга уулзаад байдаггүй ч намайг орхиогүйд нь баярлах юм. Бас тэд гунигийг минь чадах чинээгээрээ л хуваалцах юм. Бид уулзаад л, бүгд л өөр өөрийнхөө амьдралаа ярих үед миний амнаас болж бутэж байгаа зуйл ерөөсөө гарахгүй үед би бүүр их гунигладаг. Гэсэн ч энэ гунигаа чадах ядахаараа нуудаг. Хүмүүсийн сайн сайхан яриан дундуур өөрийнхөө гунигийг бусдад ярьж тэднийг бас гунигт автуулахийг би хүсдэггүй. Ингээд л энэ бүхнээ дотроо л хадгалж явах болох юм даа.

Заримдаа би өөрийгөө хэзээ ч гэр бултэй болохгүй байх гэж бодхийн. Энэ муухай сонсогджийгааг мэджийна л даа. Гэхдээ намайг ойлгож чадах хүнтэй учраагүй л явна. Бурхан тийм хунийг надад зориулж бэлдсэн болуу? Гэхдээ миний бүх хүсэл эрмэлзлэл бас л унтарчихаагүй бололтой. Би чинь эрүүл хүн шүү дээ гэж бодохоор л бүхнийг давж гарах ёстой гэж бодогддийн. Тиймдээ ч энэ гунигаа нууж чаддаг байх. Тэгээд л бусдад их зантай, бардам харагддаг ч байж болхийн.

Сүүлийн үед өөрийнхөө зарим эрхийг бүрмөсөн хассан. Үүнд: таксидах, бээр ч юм уу вино уух, ресторанд мөнгө үрэх, элдэв тоглолт, жүжиг узэх, шоппинг хийж өөртөө юм худалдаж авах, бусдад бэлэг өгөх, цэцэг авч бэлэглэх, мөн өөртөө бэлэг эсгүүл таалагдсан зүйлээ худалдаж авах, бусдыг дайлах, хэн нэгнийг хоолонд урих, элдэв дэмий зүйлд мөнгө үрэхгүй байх гээд л. яг одоо санагджийгаа нь л энэ. Хэмнэх гэдгийг ч жинхэнэ үзүүлж байгаа биз. Ингэж хэмнэх нь бас шалтгаантай л даа. Би баясаад, зугаацаад явж байхад гэрт маань тэр өвчтэй, намайг үгүйлээд хэвтэж байгаа шүү дээ гэж бодохоор аяндаа л ийм болчихсон.

Бас хэт даруухан ч болчихсон юм шиг. Урд нь ийм ч юм үзхиймсан, тийм ч юм худалдаж авхиймсан, ингэж гоё харагдхиймсан, энэ тэр гэдэг байсан бол энэ бүх хүсэл маань нэг л мэдэхэд алга болсон байлаа. Энэ бүхнээс хэмнэсэн мөнгө, энэ бүхэнд үрж байсан цаг хугацааг гэртээ л өнгөрөөдөг болсон. Тэгээд л гэр ажил, гэр ажил гэсэн тогтмол чиглэлтэй болчихсон. Дунд нь хааяа нэг багынхаа гф’стэй уулзна. Хайртай байсан залууугаа бас хааяа бодно. Надаас холдсонд нь хааяа бас түүнд баярлах юм. Яагаад вэ гэвэл надтай найзлаж байсан бол тэр ч бас гунигтай болчихсон байх ч юм билүү бүү мэд. Өөрийнхөө гунигтай хувь тавиланг бусдад нялзаахийг хүсэхгүй болохоор түүнээс салсан нь зөв ч юм шиг. Тэрэнтэй уулзалдахаа болиод бас л удаж байгаа. Удаж байгаа ч түүнийг хааяа санадаг. Хааяа хэтэрхий ганцаардсан үедээ бүүр галзууртлаа санадаг. Гэсэн ч мартахийг хүсдэг.

Өөр хүнтэй найзлах хэрэгтэй гэж мэдэж байгаа ч… намайг сонирхох эрчүүд бишгүйдээ нэг байвч… одоо гэрлэж үр хүүхэдтэй болохгүй бол нас минь яваад л байгааг ойлгож байгаа ч … бүх зүйл яг л хэвэндээ.

Намайг сонирхдог эрчүүд ероосоо надад таалагддаггүй. Тэд хэзээ ч миний доторхи сэтгэлийг ойлгодоггүй. Зөвхөн өнгөцхөнөөр л намайг хардаг, сонирхдог ч юм шиг санагддийн. Зарим нь гэр бултэй, үр хүүхэдтэй мөртлөө намайг сонирхдог. Зүгээр л түр зуурийн харилцааг надаас хүсдэг. Миний тухай юу ч мэдэхгүй байж надаас ийм зүйл хүсдэгт нь би их гайхдаг. Харин тэд чи сайхан бүсгүй, бас ухаалаг учираас чи таалагддаг, тийм болохоор чамтай дотно байхыг хүсч байна гэсэн хариулт өгдөг.

Гэхдээ намайг өөрийгөө сайхан бүсгүй, бас ухаалаг гэж магтаж байна гэж битгий ойлгоорой. Бас хөнгөмсөг болохоор нь хүмүүс тэгж хандаж байгаа байх гэж битгий бодоорой. Би хэзээ ч гэр бүлтэй хүнийг сонирхож байсангүй. Яагаад гэвэл гэр бүлтэй 2 хуухэдтэй залууд нэг найз маань дурлаад, хамаг амьдралаа түүнд зориулж байгаа гашуун туршлага хажууд маань байгаа. Тэр маш сайхан бүсгүй. Ухаалаг, боловсролтой, сайхан сэтгэлтэй, сайхан бүсгүй. Оюутан байх цагаасаа л тэр залууд амьдралаа зориулсан. Харин тэр залуу 2 нутагтны амьдралаар олон жилийг өнгөрөөж байгаа. Яаж болгоод байдийн бол бүү мэд. Түүний эхнэр гэж бас нэг бүсгүй байгаа шүү дээ. Тэр хүн бас юу бодож яаж амьдардаг юм бол бас л бүү мэд.

Сингл залуучууд бас л сонирхол татдаггүй. Хүнтэй уулзсаний дараа энэ хүнтэй ахиад уулзах юмсан гэсэн сэтгэгдэл үлддэгшдээ. Харин би тэгэхгүй байхийн. Хүмүүс надаас ирээдүйн нөхөр болох хүнээ ямар хүн байгаасай гэж боддог вэ? Хайр сэтгэл гэж юу вэ? Сексийн тухай ямар бодолтой байдаг вэ гэх мэтчилэн маш хэцүү асуултууд асуудаг. Гэтэл энэ бүхэнд би хариулж чаддаггүй. Бас дотроо хэчнээн бодовч тохирох хариулт олддоггүй. Би мэдээж хүн юм чинь энэ тухай дотроо боддог л байж таараа шдэ. Гэсэн ч хариулах гэхээр ерөөсөө чаддаггүй юм. Ёстой сонин.

Гэхдээ тэд бол бас муу муухай, ухамсаргүй хүмүүс бас бишээ. Бүгд л сайн сайхан мэргэжилтэй, боловсролтой, ухаалаг, нийгэмд өөрсдийн байр сууриа эзэлсэн хүмүүс. Намайг сонирхож, надтай дотно байх гэсэнд нь би тэднийг буруутгаж, муу санасандаа тэднийг сонирхол татдаггүй гэсийн биш. Хэрвээ тийм байгаагүй бол би дотроо илүү муухайг бодох ч байсан юм билүү. Зүгээр л өөртөө төрсөн сэтгэгдлээ л үнэнээр нь бичиж байна.

Заримдаа юм бодоод хүний яриаг ч сайн анхаараагүй байх юм. Би чинь залуухан бүсгүй шүү дээ, ийм байж болохгүйэ, өөдрөг бай гэж өөртөө өчнөөн зуун удаа хэлсэн ч… Би ингэж болохгүйг мэдэж байгаа ч …. Амьдрал минь ийм байгаа ч өөрийгөө цааш нь хөгжүүлж, өөртөө цаг гаргах ёстойг мэдэж байгаа ч … ерөөсөө нэг л өөрчлөгдөхгүй юмаа.

Гэхдээ мэдээж бас хэн нэгнийг хүсдэг. Тэр хүнд эр хүний “мужик” зан төлөвшсөн байгаасай гэж бодогддийн. Тийм хүнд хөтлүүлээд, халамжлуулаад, жаргалтай алхах юмсан гэж хааяа боддог.

Уг нь өөрийгөө өөрчлөнө гэж нэг хүнд амласан юмсан. Гэсэн ч амлалтаа биелүүлж чадахгүй яваад л байхийн, өдөр хоног өнгөрөөд л байхийн.

Хүн ер нь өөрт оногдсон үүргээ өөрөө л биелүүлэх ёстой. Энэ бол хувь тавилан байх.
Бичсэн: yuki цаг: 12:35, 2007-06-16 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 536 удаа уншигдсан.







:-)
 
xaax