Гарчиггүй бичлэг
5 сарын 23, 2007
бас л завгүй. шинэ 7 хоногийн ажлууд гайгүй явж байгаа боловч эрх маамуудаа санаа зовоод. шарх нь улам өвчин ороод байна. тийм болохоор одоо байнга өвчин намдаадаг эмээ ууж байгаа. тэгэхгүй л бол аймар өвдөөд болохгүй байна. өвчин уг нь өдөр өдрөөр наашилдаг байхад ерөөсөө наашлахгүй байх шиг санагдаад байх юм. бас хоол идэхгүй байгаа.
санаа зовоод нөгөө өөдрөг байдал маань багасаад л. ажил дээр аймар завгүй болохоор нэг хэсэгтээ түр мартах юм. бусад үед бол толгойноос ердөө салахгүй байна.
ар нуруу нь нил шарх, одоо бас 2 ташаа нь шархлаад хэвтэх ч аргагүй, сууя гэхээр нурууны шарх нь таталдаад суух ч аргагүй, миний муухай baby яасан их зовж байна вээ. бас хүчтэй эм уусаар байгаад хоолны дуршилгүй болоод байна.
бурхан минь, манай муухай baby гийн өвчинг жаахан ч болтугай эдгээж өгөөч.