Эрүүл Үеийнх нь Фото (2)
Энэ бас баруун талын хар хувцастай, урт үстэй нь дүү маань. 10-р ангидаа ороод өвөл нь авахуулсан зураг. 2005 онд юм байна. Энэ үед бол хөл гар нь хавдаад, өвдөөд өвчин нэлээд ихээр дүүг маань зовоодог байсан үе. Тэглээ ч гэсэн дүү маань бусдаас хоцрохгүй гэхдээ хичээлдээ явж, эмчилгээндээ бас явж их тэвчээр гаргаж байсан үе. Бие нь өвдөөд нэлээд хугацаанд бас хичээлдээ яваагүй. Энэ үед өвчнөө дарах гэж ихэвчлэн өвчин намдаах лаа хэрэглэдэг байсан. Харин энэ лаа нь дараа нь эргээд хор болсон доо. Дүү маань шулуун гэдэс нь үрэвссэн. Байнга лаа хэрэглэх бас их осолто...